ghy.jpg

2017-12-08 13:50
Монгол иргэд Унгар, Серби болон Унгар, Украины хоорондох хилээр дамжин Европын Холбооны улсууд руу визгүйгээр нэвтрэх гэж байгаад баригдсан тохиолдол хэд хэдэн удаа гараад байна. Унгар улсын Засгийн газраас тус улсын аюулгүй байдлыг хангах, хууль бус цагаачид, дүрвэгчдээс хамгаалах зорилгоор сүүлийн жилүүдэд хилийнхээ шугамын дагуу тор татан төмөр хашлага барьж, камер болон хүний биеийн дулааныг […]

amai.jpg

2017-12-08 13:38
Дэлхийн 86  орноор аяласан Амай буюу Ж.Золбаярын бие эрс муудаж бөөрний үйл ажиллагаа нь  бүрэн зогсчээ. Энэ тухай мэдээг тэрбээр өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.  Нийт 11 жилийн турш  аялж Монгол бадарчин гэх цолыг зүүсэн Амай Африк тивээр аялж байхдаа малери өвчин туссан нь өдгөө бөөрний үйл ажиллагааг нь ийнхүү бүрэн зогсох шалтгаан болсон байна. Дэлхийн долоон […]

utas.jpg

2017-12-08 13:24
Газар эзэмших, ашиглах, өмчлөхтэй холбоотой 30 гаруй төрлийн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэх, захирамж, гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг, газрын төлбөр, үнэлгээ, цахим хувийн хэрэг зэргийг иргэдэд хүргэх үйлчилгээг автоматжуулсан программыг улсын хэмжээнд нэвтрүүллээ. Өөрөөр хэлбэл, иргэд өөрийн газартай холбоотой өргөдөл, хүсэлтийн шийдвэрийг веб болон гар утсаараа дамжуулан хүлээн авах боломжтой боллоо. Газрын кадастрын мэдээллийн сан буюу Лэнд […]

bnk.jpg

2017-12-08 11:00
Мэргэжлийн хяналтынхны “зэс” цухуйж эхэлсэн бололтой. Мэргэжлийн хяналтын газрын саарал байшин өчигдөр /2017.12.7/ нэг талаараа их хөл үймээнтэй, нөгөө талаараа нэлээд түгшүүртэй маягтай өнжжээ. Хууль хяналтын байгууллагын бололтой хүмүүс гэнэт очсоноос болж тус байгууллага дээр нэлээд хөл хөдөлгөөн болсон байна. Мэргэжлийн хяналт газарт гэнэт “зочилсон” АТГ-ынхан байсан бөгөөд тэд хэд хэдэн хүнийг тэр дундаа хэлтсийн […]

ppp.jpg

2017-12-08 10:51
Өвлийн улиралд хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, дэлхийд танигдсан уран бүтээлчдийн хийж бүтээсэн мөсөн баримлыг үзэж сонирхох, мөсөн гулгуурын талбайд тэшүүрээр хичээллүүлэх зорилгоор Сэлбэ голын ай сав дотор /Бээжингийн гудамжны гүүрнээс Скай хайпермаркет дэлгүүрийн баруун талын явган хүний гүүрэн гарц хүртэл талбайд/ мөсөн гулгуурын талбай, цас, мөсөн хотхоныг байгуулах ажлыг эхлүүлээд байна. Энэхүү […]

bank.jpg

2017-12-08 10:33
Монгол Улсын Хөгжлийн банк цөөнгүй төслийг санхүүжүүлж, бүтээн байгуулалтыг ажлыг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд олон аймаг, сумыг хооронд нь холбож, барилгын түүхий эдийн үйлдвэрүүд барьж, өргөтгөснөөс гадна орон сууцны томоохон төслүүд амилсан. Гэсэн хэдий ч цөөн хүний алдаа, шуналаас үүдэлтэйгээр Хөгжлийн банк гэдэг хахуулийн төслүүдийн саалийн үнээ болсон гэх шүүмжлэлтэй тулгараад байна. Одоогоор АТГ-ынхан Хөгжлийн банкнаас […]

oxford.jpg

2017-12-08 10:13
“Times Higher Education World University Rankings” жил бүр явуулдаг судалгааны хүрээнд 2018 оны дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтыг гаргажээ. Шинжээчид жагсаалтыг гаргахдаа дэлхийн 1000 шилдэг сургуулийг судалсан байна. Ингээд боловсролын түвшин, судалгаа, түүнчлэн нөлөөлөл зэрэг шалгууруудаар үнэлжээ. Үүнээс гадна судалгаанд оюутнуудын тоо, шинжлэх ухааны зэргийн тоо зэрэг бусад үзүүлэлтийг ч авч үзсэн байна. Ингээд дэлхийн […]

ub.jpg

2017-12-08 09:24
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, 6 асуудал хэлэлцэж баталлаа. Хуралдааны эхэнд “Нийслэлийн залуучууд” дэд хөтөлбөрийг  Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр танилцуулсан юм.  Тэрбээр “2015 оны байдлаар Монгол Улсад 15-34 насны 1.085.000 гаруй залуус бий. Тэд нийт хүн амын 35.4 хувийг эзэлж байна. Тиймээс залууст  чиглэсэн тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлж  […]

tuuz.jpg

2017-12-07 17:12
Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аяныг жил бүрийн 11 сарын 25-наас 12 сарын 10-ны өдрийг дуустал 16 хоногийн хугацаанд зохион байгуулагддаг. 1991 оноос хойш дэлхийн 170 гаруй орны олон мянган байгууллага, хувь хүмүүс энэ аянд нэгдэж, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг шаардан, дэлхий нийтийн хөдөлгөөнийг өрнүүлсээр иржээ. Монгол улс 1997 онд анх энэ аяны хүрээнд Хүчирхийллийн […]

arhi.jpg

2017-12-07 16:50
Хугацаа дууссан 51 нэр төрлийн 4663 шил, 92 сая төгрөгийн архи, согтууруулах ундааг устгах болжээ. Мөн тусгай зөвшөөрөлгүйгээр худалдаалж байсан 112 нэрийн 4522 шил архийг улсын орлогод оруулахаар болсон байна. Сонирхуулахад, манай улсад 21 наснаас дээш нэг сая 900 орчим хүн оршин сууж байгаагас нэг хүнд 8.5 литр архи, дарс, 47.2 литр шар айраг ногдож […]