Нийгэм

Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нар авлига авч байгаад баригджээ

Мэргэжлийн хяналтынхны “зэс” цухуйж эхэлсэн бололтой. Мэргэжлийн хяналтын газрын саарал байшин өчигдөр /2017.12.7/ нэг талаараа их хөл үймээнтэй, нөгөө талаараа нэлээд түгшүүртэй маягтай өнжжээ. Хууль хяналтын байгууллагын бололтой хүмүүс гэнэт очсоноос болж тус байгууллага дээр нэлээд хөл хөдөлгөөн болсон байна. Мэргэжлийн хяналт газарт гэнэт “зочилсон” АТГ-ынхан байсан бөгөөд тэд хэд хэдэн хүнийг тэр дундаа хэлтсийн дарга нарыг авч явсан байна. Хэлтсийн дарга нар өрөөндөө авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх яриа мэргэжлийн хяналтынхны дунд гарсан байна. Дунд шатны албан тушаалтнууд болох хэлтсийн дарга нарын өрөөндөө авч байсан авлигын мөнгөний хэмжээний талаар 200 сая гэдэг тоо дуулдаж байна.

Төрийн албанд тэр дундаа мэргэжлийн хяналтын дунд шатны албан тушаалтнуудын авлигын томоохон сүлжээний мөрөөр цагдаа, хууль хяналтынхан орсон бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

4 Сэтгэгдэлтэй

  1. ТАХ чдын тансаглал ийм жишгээр байдаг байх,хуурамч будаа битгий ид гэж анхааруулж байхын оронд шууд газар дээр очиж устгал хийж чадахгүйгээр авилгалал өртсөн байна даа

  2. Н.Цагаанхүүгийн томилсон хүмүүс ёстой биш ээ. Дандаа авлига хээл хахуульд нэр холбогдож байсан хулгайч худалчууд. Мөн ёс суртахууны хувьд ажлын байранд архи ууж танхайрдаг хүмүүсийг илт дэмжээд байдаг нь үнэхээр таалагддаггүй. Энэ цаагуураа түрийвч нэг буюу сонирхолын бүлэг нэг этгээдүүд байдагтай холбоотой биз дээ.

  3. Н.Цагаанхүүг зүгээр л тэр Буянт-Ухаа боомтын мэргэжлийн хяналтын байгууллагад шахсан 70-80 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг нь тус боомтын дарга Н.Отгонцэцэгтэй нь хамтад нь шалгахад л хангалттай асуудал үүснэ. Сонирхолын зөрчилтэй этгээдийг яах гэж энэ боомтод томилсон хэнээр дамжуулж ямар шалтгаанаар гэх мэт. Мөн санхүүгийн үйл ажиллагаанд аудит оруул. Нууц юм гэж байхаа больсон цаг шүү дээ. Хамгийн хөнөөлтэй нь эдгээр авлига нь боомт хэлтсийн түвшинд уялдаа холбоотой явдагт байгаа юм. Төрийн нэрээр иргэдийг дарамталдаг бүхэл бүтэн сүлжээ. Мөн нэгнээ дэмжиж төлбөр төлөх системдээ үргэлж төрийн мөнгийг ашиглаж энэ мэтээр нэгэндээ шахаа хийх, мөн нэг нэгнээ шагнах зэрэг зүй зохисгүй үйлдэл улам бүр газар авч буйг анхааралдаа авч ажиллаарай гэж гэж хүсэх байна.

  4. Байцаагчдын нийгмийн баталгаа болсон цалин хөлсний нэмэгдэл, зэрэг дэв гэх асуудлыг шийдэх болохоор мөнгө байхгүй гээд суугаад байх мөртөө шахаа хийх болохоор хэдэн зуун саяар шахаа хийдэг өөдгүй дарга нарыг хамтад нь шалгах хэрэгтэй. Шахсан зүйлийг гаргаж ирээд худалдан авалтаас нь эхлээд шалгах хэрэгтэй.

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close