Ал-Жазира сайт “Монголын сүүлчийн бүргэдийн анчин” нэвтрүүлгээр Казахуудын бүргэд агнаж сургах уламжлалт ёс заншил бүдгэрч мөхлийн ирмэгт хүрснийг харуулсан байна. Бүргэд агнаж сургах залуус нь сурч хөдөлмөрлөж илүү сайхан амьдрахаар хот суурин газрыг зорих болсноор энэ уламжлалт охидод өвлөгдөн үлджээ. Монголын баруун хойд зүгийн алслагдсан уул, хадтай газарт 60 гаруй бүргэдийг агнаж, сургадаг гэх мэдээлэл байна.