Бага насны хүүхдүүдийг буяны үйлд оруулж, цайлна гэх нэрээр хуурч залилсан, эд зүйлсийг нь дээрэмдэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэх болжээ. Мөн айлган сүрдүүлж гар утас, бусад эд зүйлсийг нь дээрэмдэх тохиолдол гарч байгаа тул эцэг эх, сургуулийн багш нарыг хараа хяналтаа сайжруулах, бусдын нүдэнд өртөх үнэтэй эд зүйлс хүүхдэдээ авч өгөхгүй байхыг албаны хүмүүс сэрэмжлүүллээ.