istock-vaccine.jpg

2020-12-02 14:54
АНУ коронавирусийн эсрэг 40 сая орчим тун вакцин гарган авахаар төлөвлөж байна. Гэхдээ эдгээр вакциныг үе шаттайгаар хуваарилна. АНУ-ын Дархлаажуулалтын практикийн зөвлөлдөх хороооноос шинэ коронавирусийн вакциныг эмнэлгийн ажилтнууд, удаан хугацаанд эмчлүүлж буй өвчтөнүүдэд эхлэх зөвлөмж өгчээ. Түүнчлэн хувийн тусламж үзүүлдэг байгууллагууд, бие даан амьдрах боломжгүй хүмүүст вакцин хийхээр төлөвлөж байна. BioNTech, Pfizer компани Европын холбоонд […]

v8gzv-sGdjk-1.jpg

2020-12-02 14:47
Цахим орчинд бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулсан 121 гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоож, 46 хүнд хуулийн хариуцлага хүлээлгэжээ. Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэл болдог байна. Улмаар мөнгөн торгууль ноогдуулах, нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сараас гурван жил хүртэл […]

5fbb691d04ef6.bmp

2020-12-02 14:24
УОК-ын шийдвэрээр арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн нийслэлд болон орон нутагт гацсан иргэдийг нутаг буцаах ажил эхэллээ. Өчигдрийн байдлаар 10 чиглэлд 2500 гаруй иргэн нийслэлээс гарлаа. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал “Улаанбаатар хотод орон нутгийн 11300 гаруй оюутан байгаа. Эхлээд нийслэлд байгаа иргэдийг орон нутаг руу явуулсны дараа оюутнуудаас шинжилгээ авах ажлыг зохион байгуулж, нутаг […]

nar.jpg

2020-12-02 14:02
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр ЭМЯ-ны Урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Коронавирусийн эсрэг вакциныг хэрхэн зөөвөрлөж авчрах болоод хадгалалтын горимын талаарх төлөвлөгөө гаргасан байгаа юу? -Манай улс Дархлаажуулалтын тухай хуультай. Хуулийн дагуу бүх арга хэмжээг зохион байгуулдаг. Коронавируст халдварын эсрэг вакциныг авахын тулд бид […]

uuriin-1024x602.jpg

2020-12-02 13:37
Коронавирусийн халдварыг дотооддоо алдсантай холбогдуулан арваннэгдүүгээр сард тусгай үүргийн нислэгүүдийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан билээ. Тухайн үед Шадар сайд Я.Содбаатар “Хөл хорионы хугацаа дуусах хүртэл тусгай үүргийн нислэг үйлдэхгүй. Харин арванхоёрдугаар сараас шат дараатайгаар тусгай үүргийн нислэгээ үйлдэнэ” гэж мэдээлж байсан билээ. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрүүдийг Шадар сайд Я.Содбаатар танилцуулахдаа тусгай үүргийн нислэгийг энэ сардаа багтаан сэргээх төлөвлөгөөтэй байгаа талаар мэдээллээ. Тэрбээр […]

gorom1-1024x768.jpg

2020-12-02 13:24
Нийслэлийн хэмжээнд хүнсний худалдаа, хүнсний үйлдвэр эрхлэгч нийт 6435 аж ахуйн нэгж, иргэн үйл ажиллагаа явуулж байгаагаас 2020.11.15-12.01-ны өдрүүдэд нийт 5694 объектод хяналт шалгалт хийгээд байна. Үүнээс хүнсний худалдааны газар-5417 буюу 95.2 хувийг, хүнсний үйлдвэр цех-277 буюу 37 хувийг хамруулсан. Хяналт шалгалтад хамрагдсан газруудаас 1285 нь үйлчлүүлэгч, ажилчдын биеийн халуун үзсэн бүртгэл хөтөлдөггүй, 73 нь […]

OECD-iexpats-1024x576.jpg

2020-12-02 13:15
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын хүсэлтээр ОУ-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага /OECD/-аас эдийн засгийг сэргээхэд гол үүрэг гүйцэтгэгч Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих талаар Ковид-19” цар тахлын үед улс орнуудын амжилттай хэрэгжүүлж буй туршлагаас суралцах, Монгол Улсад шаардлагатай бодлогын зөвлөмж өгөх зорилгоор цахим семинар 2020 оны 12 дугаар сарын […]

5e6275ec31af2.jpeg

2020-12-02 12:53
Хөдөө орон нутаг руу явах иргэдээс “Ковид-19” илрүүлэх шинжилгээний 22 цэгт 26 улсын /ахлах/ байцаагч байнгын хяналт тавьж байна. Тус цэгүүдэд арванхоёрдугаар сарын 1-ний өдөр 6,662 иргэн шинжилгээнд хамрагдлаа. Мөн 23,710 м.кв талбайд хоёр цаг тутамд хийгдэж буй цэвэрлэгээ, халдваргүйтгэлд хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэв. Шалгалтаар хүн орж гарах урсгал, зохион байгуулалт буруу, эмх […]

sod.jpeg

2020-12-02 12:44
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийг Шадар сайд Я.Содбаатар танилцуулж байна. Энэ үеэр Коронавирусийн халдварыг дотооддоо алдсан нь ажил хариуцсан хүмүүс хариуцлага алдсантай холбоотой юу? Ажлын алдаа гаргасан хүмүүст ямар хариуцлага тооцох вэ? Гэсэн сэтгүүлчийн асуултад хариуллаа. Шадар сайд Я.Содбаатар “Халдварыг дотроо алдах эрсдэл үүсгэж, ажлын хариуцлага алдсан 13 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж […]

magnets-world-world-population-globe-global-earth-population-globalization-humanity.jpg

2020-12-02 12:40
Монгол Улсын Үндэсний статистикийн хороо нь Америк, Ази, Номхон далайн улс орнуудын үндэсний тооллого, статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэг болон Бүгд найрамдах Солонгос улсын статистикийн газартай хамтран Хүн амын тооллогын олон улсын 30-р бага хурлыг энэ сарын 02-04-ний өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Уг хуралд Америк, Ази, Номхон далайн улс орнуудын үндэсний тооллого, статистикийн […]