Цахим орчинд бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулсан 121 гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоож, 46 хүнд хуулийн хариуцлага хүлээлгэжээ. Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэл болдог байна.
Улмаар мөнгөн торгууль ноогдуулах, нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хугацаагаар хорих ял шийтгэдэг аж.