УОК-ын шийдвэрээр арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн нийслэлд болон орон нутагт гацсан иргэдийг нутаг буцаах ажил эхэллээ.
Өчигдрийн байдлаар 10 чиглэлд 2500 гаруй иргэн нийслэлээс гарлаа. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал “Улаанбаатар хотод орон нутгийн 11300 гаруй оюутан байгаа.
Эхлээд нийслэлд байгаа иргэдийг орон нутаг руу явуулсны дараа оюутнуудаас шинжилгээ авах ажлыг зохион байгуулж, нутаг буцаах ажлыг үргэлжлүүлнэ” гэж мэдээллээ.