2020-12-02 14:361min00

Японы хунтайжийн охин энгийн хүнтэй гэрлэхийн тулд цол хэргэмээ хураалгалаа

ee5c205739118c9b2dfc684be3b6983f

Японы угсаа залгамжлагч хунтайж Акишино өөрийн охин, гүнж Макогоо энгийн хүнтэй гэрлэхийг зөвшөөрлөө.

Мако гүнж их сургуулийнхаа ангийн залуутай сүй тавьж байгаагаа 3 жилийн өмнө зарлажээ. Түүний сүйт залуу нь Кей Комүро гэдэг бөгөөд дизайнер мэргэжилтэй юм байна. Сүйт залуугийн гэр бүлийнхэн нь санхүүгийн томоохон асуудалтай байгаа учраас хүүгийнхээ сургалтын төлбөрийг төлж дийлэхгүй байгаа гэнэ. Тиймээс ордноос түүнийг гүнжтэй гэрлэхийг зөвшөөрөлгүй, энэ онд шалтгаангүйгээр хурим нь цуцлагджээ.

Гэсэн хэдий ч Мако гүн эцгээ ятгасаар, гэрлэх зөвшөөрөл авч чадсан байна. Хуримын ёслол хэзэээ болох нь одоогоор тодорхойгүй байна.

Гүнж хуримын дараа хааны цол хэргэмээсээ салах ч сүйт залуугийнхаа гэр бүлийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, 140 сая йений нэг удаагийн тэтгэмж авах боломжтой болох юм. Угсаа залгамжлагч хунтайж Фүмихито мөнгөний асуудлаа аль хэдийнэ шийдвэрлэсэн гэж мэдэгджээ.

Орчуулсан Э.Март : mignews.ru

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй