Засгийн газрын хуралдааны шийдвэрийг Шадар сайд танилцууллаа. Энэ үеэр “Хувийн цэцэрлэгүүд хувьсах зардлаа авах хүсэлтийг БШУ-ы яаманд гаргажээ. Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар хэлэхдээ
-Хувийн цэцэрлэгүүд хувьсах зардлаа авах тал дээр Боловсролын сайдад хандаж байгаа юм билээ. Боловсролын яам холбогдох шийдвэрээ гаргаад Засгийн газрын хуралдаанд танилцуулах ёстой. Танхимын сургалт явахгүй байгаа. Үүнтэй холбоотой төсвийн зохицуулалт хийх эрхийг Засгийн газраас өгсөн. Үүний хүрээнд Боловсролын сайд өөрөө зохицуулалтаа хийнэ. Хувийн цэцэрлэгүүд ажиллахгүй байгаа учраас хувьсах зардал авах шаардлагагүй гэж би хувьдаа харж байгаа. Гэхдээ үүнийг Боловсролын сайд Засгийн газрын хуралдаанд танилцуулаад Засгийн газрын хуралдаанаар шийднэ гэж хэллээ.
Л.Баяр