Канадын Засгийн газар ойрын 3 жилийн хугацаанд 70-100 тэрбум канад доллар /1 канад доллар нь 0,8 ам.доллартай тэнцэнэ/-ын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна.
Энэ санхүүгийн жилд шинэ коронавирусийн цар тахалтай тэмцэх зорилгоор санхүүгийн зардал өссөнтэй холбоотойгоор 382 тэрбум канад долларын санхүүгийн алдагдалд оржээ. Энэ нь өмнө таамаглал, өнгөрсөн санхүүгийн жилийн алдагдлаас их гэсэн үг юм.
Канадын Ерөнхий сайдын орлогч, Сангийн сайд Христя Фриланд даваа гарагт Нийтийн танхимд үг хэлэх үеэрээ COVID-19-ийн цах тахлын улмаас эдийн засагт санхүүгийн дэмжлэг шаардлагатай болсон гэжээ. Өдгөө үргэлжилж байгаа цар тахлын үеэр холбооны Засгийн газраас нэмэлт тусламж, санхүүжилт үзүүлэх шаардлагатай болоод байгаа юм.
Канадын Сангийн сайд Х.Фриланд Засгийн газраас 3 жилийн турш ажлын байр бий болгох, эдийн засгийн өсөлтөө дэмжих арга хэмжээ авах болно гэж мэдэгджээ.
Э.МАРТ