Их Британийн Лондон хотын аквариумд оцон шувуунуудад Зул сарын кино үзүүлж эхэлжээ. Энэ байдлаар ажилтнууд коронавирусийн цар тахлын үед шувуудаа хөгжөөхийг хичээж байна.
Аквариумын ажилтнууд оцон шувуудыг зочидтой харилцах боломжгүй болсноос стресст орсон гэжээ. Тиймээс тэдэндээ зориулан теле дэлгэц байрлуулж, “Эльфа” зэрэг баярын кинонууд үзүүлж байгаа аж. Оцон шувууд ч шинэ жилийн киног үзэж, үзэгчдээ хүлээж байгаа гэнэ.
Лондон хотын оцон шувуудаас гадна Австралийн халимнууд ч үзэгчдээ санаж эхэлжээ. Тэд эрэг рүү хясаа, лааз, шүрний хэлтэрхий зэрэг “бэлэг” авчирдаг болсон байна.
“”