2020-12-18 15:18
Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо (МБАНХ)-оос санаачлан өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа сумдын малчдаас цаг үеийн нөхцөл байдлыг тодорхойлох, үнэлэх зорилготой судалгааны ажлыг 12 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд зохион байгууллаа. Одоогийн байдлаар отор нүүдэл ихтэй болон отор их хэмжээгээр орж хүндрүүлсэн Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв зэрэг 8 аймгийн 75 сум хамгийн […]










