Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг 18 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэхүү хурлыг Монгол улсын шинжлэх ухаан, технологийн салбарын залуу эрдэмтэн судлаач нарт судалгааны үр дүн, бүтээлээ хэлэлцүүлэхэд боломж олгох, дэмжлэг үзүүлэх, тус салбарын хүний нөөцийг чадавхжуулан эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх зорилготойгоор жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг юм.
“Хүрэлтогоот 2020” эрдэм шинжилгээний бага хурлыг “Байгалийн ухаан”, “Газарзүй-Геологи”, “Анагаах ухаан”, “Нийгэм-хүмүүнлэг”, “ХАА-Биотехнологи”, “Эдийн засаг-менежмент”, “Инженерчлэл-технологийн салбар” гэсэн шинжлэх ухааны 7 салбаруудаар МЗЭХ, БШУЯ, ШУА, ШУТС болон Их дээд сургуулиудтай хамтран цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Тус эрдэм шинжилгээний хуралд оролцохоор долоон салбарт нийт 270 гаруй эрдэм шинжилгээний бүтээл ирснээс шаардлага хангасан 90 бүтээлийг “Хүрэлтогоот 2020” эрдэм шинжилгээний бага хурлын хоёр дугаар шатанд хэлэлцээд салбар тус бүрээс хоёр, нийт 14 залуу судлаачийг шалгаруулж Боловсрол Шинжлэх ухааны сайдын нэрэмжит 4-н сая төгрөгийн Грантад нэр дэвшүүлжээ. Эдгээр судлаачдад өнөөдөр “Шинжлэх ухааны сайдын нэрэмжит Грант”-ын батламжийг гардуулж өглөө.
2020 оны “Боловсрол Шинжлэх ухааны сайдын нэрэмжит Грант” хүртсэн судлаачид.
Байгалийн ухааны салбарт:
1. М. Бадмаараг, “Хепатит дельта вирүсийн түргэвчилсэн оношлуурыг прототип байдлаар зохион бүтээх”, АШУҮИС
2. Д. Ундармаа, “Элэгний хорт хавдрын эсийн JAK1 генийн мутаци”, МУИС
Газарзүй-Геологийн салбарт:
1. Б.Хэрлэнбаяр, “Монгол орны хот суурины хөгжлийн потенциалын үнэлгээ”, ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн
2. Г.Пэрлиймаа, “Газарзүйн мэдээллийн систем болон олон шалгуурт шинжилгээ ашиглан үерийн эрсдэлийг зураглах нь: Улаанбаатар хотын жишээн дээр”, Ланд Овнер ХХК
Нийгэм, хүмүүнлэгийн салбарт:
1. Ц.Цэлхагарав, “Хожуу хүрлийн үе ба Алтай, Хангайн бүс нутаг дахь археологийн соёлын ангилал”, ШУА-ийн Археологийн хүрээлэн
2. Б.Өнөрболд, “ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын эрүүл мэнд, хөгжилд компьютер тоглоомын үзүүлж буй нөлөө”, Томүжин алтернатив сургууль
ХАА-Биотехнологийн салбарт:
1. Б. Билгүүн, “Бог малын оронги болон булчин цайх өвчний эсрэг хавсарсан үйлдэлтэй шинэ бэлдмэлийн технологи”, Мал эмнэлэгийн хүрээлэн
2. Э. Үен, “Trypanosoma equiperdum-г C57BL/6J хулганад халдварлуулж нөхөн үржихүйн болон кортизол даавруудыг судалсан дүн”, Мал эмнэлэгийн хүрээлэн
Инженерчлэл, технологийн салбарт:
1. Г.Номун “Түнхний хиймэл үе суулгасны дараа ясанд үүсэх ачааллыг төгсгөлөг элемэнтийн аргаар загварчилах нь”, Шинэ Монгол технологийн дээд сургууль
2. С.Пүрэвдорж “Аркан ган гүүрийн газар хөдлөлтийн ажиллагааг тогтвор алдалтын хязгаарлагчтай сааруулагчаар сайжруулах нь”, ШУТИС
Анагаах ухааны салбарт:
1. П.Баясгалан, “Нулимсны хүүдийн хонхорын бүтэц, байршил зүй нь нулимсны замыг чөлөөлөх дурангийн мэс заслын үр дүнд нөлөөлөх нь”, АШУҮИС
2. Б.Пүрэвжаргал, “Элэгний анхдагч өмөнгийн үеийн DCP уургийн оношилгооны ач холбогдлыг судалсан дүн”, Элэгний төв
Эдийн засаг, менежментийн салбарт:
1. Ж. Гантулга, “Скоринг болон машин сургалтын зарим аргад тулгуурлан зээлдэгчийн зээлжих зэрэглэл тогтоох нь”, Мандах ИС
2. А.Наранхуяг, “Хөрөнгө оруулагчдын зан төлөвийн төөрөгдөлийг үнэлэх нь”,