Эмнэлгийн аюултай хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт, устгалын байдалд хийж буй хяналт, Улаанчулуутын хогийн цэг дээр эмнэлгийн аюултай хог хаягдал хаясан асуудлыг шалгасан талаар Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн байгууллагаас хамтран мэдээлэл хийлээ.
Шалтгалтаар Улаанчулуутын хогийн цэг дээр эмнэлгийн аюултай хог хаягдал нь нь КОВИД 19-ийн халдвартай холбоогүй гэдэг нь тогтоогдсон байна. Гэхдээ хамгаалалтын цагаан өнгийн хувцсан дээрх нэрээр хөөн шалгалтыг үргэлжлүүлж байгаа аж. Хогийг энэ сарын 9-нд хаясныг нь тогтоожээ.
Эмнэлгийн аюултай хог хаягдлыг тээвэрлэх, устгах зөвшөөрлийг “Элемент” компани эзэмшдэг аж. Тус компани 1200 эмнэлэг, 534 эм хангамжийн байгууллагатай гэрээтэй ажилладаг. Өдөрт дунджаар 400 орчим эмнэлгийн 4.5-5 тонн орчим аюултай хогийг цуглуулан устгадаг байна.
Улаан чулуут дахь хогийн цэгт эмнэлгийн их хэмжээний хогийг ил задгай хаясан талаар эргэлт.мн сайт сурвалжлан, олон нийтэд хүргэсэн юм. Энэ дагуу МХЕГ, ЦЕГ –ын Экологийн цагдаагийн албанаас хяналт шалгалт явуулсан байна.
Л.Баяр