Дани улсын төр Хүчирхийллийн хуулиа чангатгажээ. Хуулиар талууд харилцан зөвшөөрөөгүй тохиолдолд сексийг гэмт хэрэгт тооцохоор болж байна.
Риксдагаас нь баталсан шинэ хуулиар хүчирхийллийг тодорхойлох нөхцөлүүдийг улам нэмжээ. Үүнээс өмнө хохирогч тал хүчирхийлэгчийг биед нь халдсан, эсвэл эсэргүүцэл үзүүлэх чадваргүй хүн рүү дайрсан гэж батлах шаардлагатай байсан юм.
Данийн Хууль зүйн сайд Ник Хеккеруп “Манай улс зөвхөн хүч хэрэглэх, хүчирхийлэх гэж тооцдог байсан тогтолцооноос заавал зөвшөөрөл авах ёстой тогтолцоонд шилжиж байна” хэмээн мэдэгджээ.
Бэлгийн харьцаанд орох гэж байгаа хос ингээд зөвшөөрч байгаагаа амаар болон нөхцөл байдлаас шалтгаалан өөр байдлаар илэрхийлэх ёстой болж байна. Шинэ хууль нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Хөрш Швед улс нь мөн ийм хууль хоёр жилийн өмнө баталж байсан юм. Үүний ачаар хүчирхийлэлтэй холбоотой ял оноох нь 75%-иар буурсан аж.