vac.jpg

2021-03-03 14:15
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрээр “Вакцинжуулалтыг Эрүүл мэндийн сайдын гаргасан тушаал, төлөвлөгөөний дагуу хийж эхэлсэн. Дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Цаашид татан авалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Вакцин худалдан авах хөрөнгийг шийдсэн, хэлэлцээрийг эрт хийсэн ч цаг хугацааны асуудал үүсэж байгааг тэрбээр онцоллоо. […]

surgch.jpg

2021-03-03 13:58
Гуравдугаар сарын 1-нээс халдваргүй бүс буюу коронавирусийн халдвар бүртгэгдээгүй аймаг, сумдын ЕБС-ийн танхимын хичээлийг эхлүүлсэн билээ. Одоогийн байдлаар ерөнхий боловсролын сургуулиудын ирц 86 – 95 хувь байна. Үүнээс харахад сурагчид танхимын хичээлдээ хамрагдах хүсэл эрмэлзэл их байгаагийн зэрэгцээ сургуулиуд бэлэн байдлаа сайтар хангасан байна гэж эцэг, эхчүүд хүлээн авч байгаа нь ажиглагдаж байна гэж Боловсрол, […]

istock-vaccine.jpg

2021-03-03 13:12
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма ковидын эсрэг дархлаажуулалтын талаар танилцууллаа. Тэрээр “Өнөөдрийн байдлаар Covid-19-ийн халдварын эсрэг вакцинд 11120 хүн буюу эрүүл мэндийн салбарын нэн тэргүүнд ажиллах эмч, мэргэжилтнүүд, хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа мэргэжлийн болоод бусад салбарын хүмүүсийг хамруулсан байна. Нийт вакцинд хамрагдсан хүмүүсийн 40 орчим хувьд вакцины дараах түгээмэл илрэх хариу урвалууд илэрсэн. […]

image-1519127504-ger-1024x701.jpg

2021-03-03 13:03
Өнөөдөр улсын хэмжээнд 43 мянган өрхийн 235 мянган иргэн хүнсний талон авч буй юм. Зорилтот бүлэгт хүрэх ёстой уг эрхийн бичиг яг эзэддээ хүрдэггүй гэсэн гомдол их гардаг. Учир нь хүнсний талонд хамрагддаг иргэдийн 30 хувь нь хувийн автомашинтай гэх судалгаа бий. Иймд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хүнсний талоны журмыг шинэчлэн батлахаар боловсруулж буй гэнэ. […]

erdenebat.jpeg

2021-03-03 12:55
Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр /2021.03.03/ 10.00 цагт Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарыг суллах өмгөөлөгчдийн хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар албан бус эх сурвалжийн мэдээллүүд цацагдаж эхлээд байна. Ямартай ч одоогийн байдлаар шүүхийн шийдвэртэй холбоотой албаны эх сурвалжийн мэдээлэл гарч ирээгүй байна. Тиймээс албаны эх сурвалжаас шүүхийн шийдвэртэй холбоотой гаргаж буй мэдээллийг удахгүй […]

dorj.jpg

2021-03-03 12:18
Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма сэтгүүлчийн асуултад хариуллаа. -Иргэдийг вакцинжуулах ажил удаан байгаа талаар хүмүүс ярьж байна. Вакцинжуулалтыг богино хугацаанд хурдан хийх боломж байгаа юу. Нийслэлд үйл ажиллагаагаа явуулж байгаа эмнэлгийн байгууллагууддаа итгээд вакцинжуулалтыг хамтдаа зохион байгуулж хурдан явуулж болохгүй юу? -Монгол Улс эхний ээлжийн 150 мянган тун вакциныг хүлээн авсан байгаа. Энэ […]

unnamed-2-3.jpg

2021-03-03 12:09
Манай улсын иргэд 2020 онд шинээр мэндэлсэн эрэгтэй хүүхдэдээ Ананд, эмэгтэй хүүхдэдээ Амин-Эрдэнэ гэсэн нэрийг хамгийн их өгсөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Сонирхуулахад, 2020 онд эрэгтэй хүүхдэдээ Ананд, Анар, Тэнүүн гэсэн нэрийг түгээмэл өгсөн бол эмэгтэй хүүхдэдээ Амин-Эрдэнэ, Сондор, Мишээл нэрийг түгээмэл өгчээ. Охидын хамгийн түгээмэл өгсөн гурван нэр 2020 онд өнгөрсөн оныхоос өөрчлөгдөөгүй байна. […]

z7.jpg

2021-03-03 11:58
Өнөөдөр Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассемблейн 68 дахь хуралдаанаар 2013 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг дэлхийн өнцөг булан бүрт байгалийн ургамал, амьтныг хамгаалах, зохистой ашиглах, тэдгээрийн үнэ цэнийг таниулах мэдлэгийг дээшлүүлэхээр арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг болсон юм. Ингээд уншигч та бүхэндээ эх дэлхийн чимэг болсон зэрлэг амьтдын гэрэл зургийн […]

covid-9-1024x512.jpg

2021-03-03 11:57
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 3032 болсноос дотоодын халдварын тоо 2520 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 655 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл: Маш хүнд 2 Хүнд 7 Хүндэвтэр 57 Хөнгөн 591 хүн байна. Сүүлийн 24 цагийн дотор 33 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 3032 үүнээс […]