Шадар сайд С.Амарсайхан Улаанбаатараас хөдөө орон нутаг явах иргэд очоод долоо хоногийн тусгаарлалтад орно гэсэн журмын талаар мэдээлэл өглөө.
-Аймаг орон нутагт УОК-ын шийдвэрийг өөр өөрөөр хэрэгжүүл, шийдвэр гаргаж байгаа тохиолдлууд байна. Энэ тал дээр аймаг орон нутгийн удирдлагуудтай цахим хурал хийж, УОК-ын шийдвэрийг ямар нэгэн үг, үйлдлийн зөрүүгүй хэрэгжүүлэх үүрэг даалгавар өгсөн. Ойлголтын зөрүүг арилгах тал дээр анхаарч ажиллаж байна. 72 цагийн хугацаатай шинжилгээ өгсөн бол заавал очиж тусгаарлагдах шаардлага байгүй. Ногоон бүстээ халдвар тархаахгүй байх үүднээс тухайн орон нутагт байнга оршин суугаа хүмүүс Улаанбаатар хотоос очиж байгаа бол долоо хоног ажиглалтад байна. Хэрвээ очоод ороод гарахаар бол шинжилгээний хүчинтэй хугацаандаа ороод гарах чөлөөтэй. Ямар нэгэн байдлаар тусгаарлах асуудал байхгүй.
Л.Баяр