Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Шадар сайд С.Амарсайхан Засгийн хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ, дунд сургуулийн хичээлийг хэсэгчилж буюу халдваргүй бүсэд нээхийг үүрэг болгосны дагуу ажиллаж байгаа ба халдвар хамгааллыг БШУЯ-наас зохион байгуулан ажиллаж байна.
Харин Улаанбаатар хотод хичээл сургууль нээх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Тодорхой товыг УОК, ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлж салбарын сайдын саналыг үндэслэн гаргана. Юуны өмнө нэн шаардлагатай албан хаагчдад дархлаажуулалтаа энэ оны хоёрдугаар улиралд багтаан хийнэ. Дархлаажуулах ажлаа бүрэн хийсний дараа үлдсэн салбаруудын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжтой” гэв.
Б.Эрдэнэ