Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө.
Тэрээр “Вакцинжуулалтыг Эрүүл мэндийн сайдын гаргасан тушаал, төлөвлөгөөний дагуу хийж эхэлсэн. Дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Цаашид татан авалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Вакцин худалдан авах хөрөнгийг шийдсэн, хэлэлцээрийг эрт хийсэн ч цаг хугацааны асуудал үүсэж байгааг тэрбээр онцоллоо.
Вакцинжуулалт гуравдугаар сарын дундаас эрчимжинэ. Өнөөдрийн байдлаар 11 мянган хүнд вакциныг хийсэн байгаа нь хүчин чадалтай холбоогүй. Дархлаажуулалтыг 22 цэгт хийж байгаа бөгөөд цаашид цэгийн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа байна. Шинжилгээний цэгийг нэмэх, нэг удаагийн хэрэгслийн дутагдал гарах ёсгүй бөгөөд шат шатанд гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа тул хяналт хийх ажлын хэсгийг байгуулсэн байна.” гэлээ.
Л.Баяр