ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма ковидын эсрэг дархлаажуулалтын талаар танилцууллаа.
Тэрээр “Өнөөдрийн байдлаар Covid-19-ийн халдварын эсрэг вакцинд 11120 хүн буюу эрүүл мэндийн салбарын нэн тэргүүнд ажиллах эмч, мэргэжилтнүүд, хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа мэргэжлийн болоод бусад салбарын хүмүүсийг хамруулсан байна.
Нийт вакцинд хамрагдсан хүмүүсийн 40 орчим хувьд вакцины дараах түгээмэл илрэх хариу урвалууд илэрсэн.
Үүнд:
Халуурах, тарьсан ором дээр өвдөх, хавдах хөндүүрлэх толгой өвдөх, бие арзайх зэрэг өөрөөр хэлбэл томуугийн шинжтэй ижил шинж тэмдгүүд нэгээс хоёр хоногийн хугацаанд илэрч байна.
Илэрсэн шинж тэмдэгт ноцтой хүндрэл байхгүй байна. Улсын хэмжээнд дархлаажуулалтад хамруулсан иргэдийг цахим бүртгэлд бүртгэх, сан үүсгэх ажлыг давхар хийж байна. Тус мэдээлэл нь E-Mongolia.mn төрийн нэгдсэн системд холбосон бөгөөд иргэд дархлаажуулалтад хамрагдсан мэдээлэл, гэрчилгээг тус системээс хэвлэж авах боломжтой боллоо.
Л.Баяр