20260430-090039-file.jpeg

2026-04-30 09:00
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт гадаадын банк орж ирэх нь Монголын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй бөгөөд тусгаар тогтнол алдагдахгүй гэдгийг онцлов. Тэрбээр банкны салбарыг либералчлах хууль эрх зүйн шинэчлэл шаардлагатайг тэмдэглэв.

20260429-200036-file.jpeg

2026-04-29 20:00
УИХ татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн, иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах зорилгоор 2.2 их наяд төгрөгийн татварын дэмжлэг үзүүлэхээр тогтов.

20260429-180014-file.jpeg

2026-04-29 18:00
Хуульч О.Батхүү санаачилсан үл хөдлөх хөрөнгө борлуулахад ногдуулах хоёр хувийн татварыг хүчингүй болгох өргөдлийг 100,000 иргэн дэмжиж, Засгийн газар уг асуудлыг хэлэлцэж байна.

20260429-130022-file.jpeg

2026-04-29 13:00
Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нас барсан иргэдийн хувьцаа, ногдол ашгийг үр хүүхэд, гэр бүл нь өвлөн авах боломж бүрдлээ. Шийдвэр 2024 оны 6 дугаар сарын 1-нээс хэрэгжинэ.

20260428-190029-file.jpeg

2026-04-28 19:00
Монголбанк газрын тосны үнийн өсөлтийн гурван хувилбараар шатахууны үнэд үзүүлэх нөлөөг тооцоолж, хамгийн сөрөг хувилбар нь шатахууны үнэ 120 хувиар нэмэгдэх, инфляц 13.4 нэгж хувиар өсөх эрсдэлтэйг мэдээлэв.

20260428-140030-file.jpeg

2026-04-28 14:00
Эрдэнэс Тавантолгой компанийн санхүүгийн аудит, ордын нэгдсэн ТЭЗҮ батлагдсаны дараа 1072 хувьцаат иргэдийн ногдол ашгийг олгох, компанийг энэ онд нээлттэй хувьцаат болгох төлөвлөгөөтэй байна.

20260423-185736-file.jpeg

2026-04-23 18:57
“Улаанбаатар кабель кар” ОНӨТҮГ дүүжин тээврийн тарифыг 3,000 төгрөгөөр тогтоосноор 2030 оноос ашигтай ажиллах санхүүгийн тооцоог гаргажээ. Тус төсөлд Францын хөнгөлөлттэй зээлээр хөрөнгө оруулалт хийгдэж байна.

20260423-145738-file.jpeg

2026-04-23 14:57
Малайзын Karex Bhd компани Ираны дайнаас үүдэлтэй түүхий эдийн тасалдал үргэлжилбэл бэлгэвчний үнийг 20-30 хувиар өсгөж болзошгүйг мэдэгдэв. Одоогоор түүхий эд хангалттай ч нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй байна.