Эрдэнэс Тавантолгой 1072 хувьцаат иргэдийн ногдол ашгийг ойрын хугацаанд олгоно
2026-04-28 14:001min

Эрдэнэс Тавантолгой компанийн санхүүгийн аудит, ордын нэгдсэн ТЭЗҮ батлагдсаны дараа 1072 хувьцаат иргэдийн ногдол ашгийг олгох, компанийг энэ онд нээлттэй хувьцаат болгох төлөвлөгөөтэй байна.
Эрдэнэс Тавантолгой компанийн сүүлийн гурван жилийн санхүүгийн тайланг олон улсын хөндлөнгийн аудит хийж байна. Аудитын ажил 40 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх зургадугаар сард дуусгахаар төлөвлөсөн байна. Мөн ордын нэгдсэн ТЭЗҮ-ийг батлуулах ажлыг эхлүүлж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлсэн бөгөөд энэ сарын дотор батлагдах төлөвтэй байна. Аудит болон ТЭЗҮ батлагдсаны дараа хөрөнгийн болон бизнесийн үнэлгээ хийнэ. 2012 оноос хойш нэгж хувьцааны нэрлэсэн үнэ 933 төгрөг хэвээр байгаа 1072 хувьцаат иргэдийн ногдол ашгийг үнэлгээний үр дүнд үндэслэн олгох юм. Балансын үнэлгээний дагуу хувьцааны үнэ хоёр дахин өсөх боломжтой гэж үзэж байна. Зорилт нь энэ онд багтаан Эрдэнэс Тавантолгойг нээлттэй хувьцаат компани болгох явдал юм.
