Ч.Алтангэрэл Азийн элсний наадамд анхны ялалтаа авлаа

Азийн элсний 6 дахь удаагийн наадмын элсний бөхийн төрөлд Монголын Ч.Алтангэрэл Непалийн бөхийг 3:0-ээр ялж эхний ялалтаа авлаа.
Азийн элсний 6 дахь удаагийн наадмын элсний бөхийн төрлийн өрсөлдөөн эхэлж, Монгол Улсаа төлөөлж дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдлага дор дөрвөн тамирчин хүч үзэж байна. Эрэгтэйчүүдийн +90 кг жинд “Хилчин” спорт хороо, Нэгдэл клубийн бөх, Чөлөөт бөхийн ОУХМ Ч.Алтангэрэл Непалийн Яадав Трилоки Прасадыг 3:0-ээр ялж эхний ялалтаа авлаа.
