Социалист нийгмийн өмнөх үед Монголын ихэнх эмэгтэйчүүд нүүдлийн малчин амьдралаар амьдарч, цөөн эмэгтэйчүүд суурин газар буюу Хүрээнд аж төрж байв. Хүрээнд амьдарч буй эмэгтэйчүүд хөдөөний эмэгтэйчүүдээс ажил хөдөлмөр, амьдрах хэв маяг, ахуй орчны хувьд өөр байсан бөгөөд гоёмсог орд, өргөөд сууж, тансаг амьдрах хатан, авхай нар байхад зах дээр эмээл, малгай, бурхны эд зүйлс худалдаалах […]