Охид бүсгүйчүүд төдийгүй эрчүүд байнга жинд найдаж түүндээ анхаарал тавин, зөвхөн жингийн асуудалд хэт автах нь элбэг. Гэтэл заримдаа их жин хассан мэт санагддаг ч үнэндээ ихэвчлэн булчин, ус л алдсан байдаг. Төд удалгүй эргээд жин нэмэх асуудал хурдан, тэрээр хэрээр жин хассан ч удаан үргэлжилдэггүй гэдэгт итгэх явдал бий. Үүний учир нь өөхийг шатааж чадаагүйд байгаа юм.

Тэгвэл жин хаях, өөх багасах хоёр нь ямар ялгаатай юм бэ гэж үү?

1. Жин хасах үeд хүн булчин, ус, бага зэрэг өөхний хэмжээ хасдаг.

2. Өөх хасах үeд хүн булчин, усний хэмжээ алдахгүйгээр цэвэр өөх шатаана гэсэн үг юм. Энэ үeд хүн эзэлхүүнээрээ багасаж, булчин ялгарч, зөв эрүүл галбиртай болдог ба жингийн хувьд тоон хэмжээ өмнөх үзүүлэлттэй адилхан байх нь ямар ч асуудал биш юм.

Үүнийг повер йога /power yoga/ дээр тайлбарлая. Учир нь энэ төрлийн йога нь жинд төдийлөн ач холбогдол өгдөггүй юм. Жин хэвээрээ атал ерөнхий массаараа галбиржиж, өмсөж байсан хувцаснууд томдож эхэлдэг. Повер йогоор хичээллэхэд эхний ээлжинд бие дэх илүүдэл өөх зөөлөрч шаталтын үйл явцад бэлэн болж өгдөг. Үргэлжлүүлэн хичээллэх явцад хүссэн галбиртаа орж болдог байна.

Тиймээс турах, галбиржихыг хүссэн хүн бүр юун түрүүнд жин хасах, өөх багасах гэдэг ялгаатай хоёр ойлголтыг мэдэж авах нь маш чухал. Жинд хэтэрхий найдаж өөрийгөө автуулж болохгүй.

 

Updown.mn

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн