Нэг секундын дотор юу хийж болох вэ. Нүдээ цавчиж, секундын бичлэг үзэж, зулайгаа маажиж, ганц хоёрхон үсэг бичиж чадна. Тэгвэл хүн төрөлхтөн, дэлхий, тэр бүү хэл энэ ертөнц ганцхан секундын дотор юу хийж амжуулдаг бол?
Дэлхий дээр секунд тутамд нефтиэс гарган авсан 10 сая литр түлш зарцуулагддаг. Сонирхолтой нь Кувейтэд секунд тутамд яг ийм хэмжээний нефть олборлодог байна. Энэ мэдээллийг та уншиж ч амжаагүй байхад Кувейт улс 30 сая литр нефть олборлочихсон байгаа.
Дэлхий дээр секунд тутамд дөрвөн хүүхэд мэндэлдэг. Үүн дээр хоёр секунд тутамд нэг шинэ хятад хүн төрдөг байна.
Google хайлтын систем нэг секундэд 63 мянган хайлтын хүсэлт боловсруулдаг.
Олон улын сансрын станц секундэд 7,66 км-ийг дэлхийн дээгүүр нисч өнгөрүүлдэг.
Секунд тутамд 4000 шинэ од ертөнцөд үүсдэг.
Секунд тутамд ертөнц 14,8 км-ээр өргөсдөг.
АНУ-д секунд тутамд 912 килограмм хоол хүнс хаягддаг. Энэ нь 4342 ширхэг Биг Мактай тэнцүү юм.
Дэлхий дээр секунд тутамд 41 тонн хог хогийн сав руу хаягддаг.
Вьетнам дахь Nike-ийн үйлдвэрийн ажилтан секунд тутамд 0,000024 долларын цалин авдаг. Өөрөөр хэлбэл Вьетнам ажилчин өдөрт хоёр долларын цалинтай гэсэн үг. Гэтэл Nike компани секунд тутамд 600 долларын орлого олдог.
Манай гарагийн хамгийн баян хүн, Amazon-ы тэргүүн Жефф Безос секунд тутамд 1250 долларын орлого олдог.
АНУ-ын иргэд секунд тутамд 317 пончик иддэг.
АНУ-ын улсын өр секунд тутамд 50 мянган доллараар нэмэгддэг.
Бидний биеийн эс бүрт секунд тутамд химийн 100 мянган урвал явагддаг.
Яг энэ нэг секундэд 25 мянган хүн дур тавьж байгаа.
Яг энэ нэг секундэд 28 258 хүн интернэтээр порно үзэж байгаа.
Харин та нэг секундэд юу амжуулдаг вэ?
Эх сурвалж: fishki.net
Орчуулагч: Марта