Хүний бие организмд шаардлагатай төмрийн хэмжээ хэвийн байх нь чухал юм. Хангалттай унтсан ч ядарсан хэвээр, өдөр нойр хүрч байвал энэ нь төмөр дутагдалтай байгаагийн шинж юм.
Мөн анхаарал сулрах, уншиж ойлгосон зүйлээ хормын дотор мартаж, дэлгүүрээс юу юу авах гэж орсноо, хөргөгчөө юу авахаар онгойлгосноо мартах зэрэг нь анхаарууштай шинж тэмдэг юм. Эмчид үзүүлж, зааврын дагуу шаардлагатай төмөр, амин дэмээ нөхөөрэй.
Мөн төмөр дутагдсанаас болж бие организмд гарсан өөрчлөлтөөс болж хүн байнга ханиад томуунд өртдөг. Гэхдээ тамхи татдаг бол цусанд тань төмөр хэвийн, бүр илүү байдаг аж. Үүний шалтгаан нь утаанд хордсон бие организмын гемоглобин нэмэгддэгтэй холбоотой. Гэхдээ энэ нь хэвийн зүйл биш! Никотинтой нийлсэн гемоглобины эсүүд үхэж, хүчилтөрөгч дамжуулж чадахгүй болно.
Биед тань төмөр дутагдаж байгаа эсэхийг эмчид хандалгүйгээр дараах 10 шинж тэмдгээр мэдэж болно. Гэхдээ цусны шинжилгээ өгөх нь илүү үр дүнтэй юм.
Нойрмоглох
Хангалттай унтсан ч ядарсан хэвээр, өдөр нойр тань хүрч байвал энэ нь төмөр дутагдалтай байгаагийн шинж юм.
Анхаарал сулрах
Анхаарлаа төвлөрүүлэн уншиж ойлгосон зүйлээ хормын дотор мартаж, дэлгүүрээс юу юу авах гэж орсноо болон хөргөгчөөсөө юу авахаар онгойлгосноо мартах зэрэг нь анхаарууштай шиж тэмдэг юм. Эмчид үзүүлж, зааврын дагуу шаардлагатай төмөр, амин дэмээ нөх.
Амьсгаадах
Автобусны араас гүйж суусны дараа удаан хугацаанд амьсгаадсан хэвээр байх, агаар амьсгалсны дараа толгой эргэх зэрэг нь бие организмд тань хүчилтөрөгч дутагдсаны шинж юм. Цусан дахь төмөр нь энэхүү хүчилтөрөгчийг эрхтнүүдэд хүргэх үүрэгтэй.
Арьс маш цайх
Та төрөлхийн цайвар арьстай ч хэтэрхий цонхийсон цагаан болоод эхэлбэл цусанд тань төмөр дутагджээ.
Булчин өвдөх
Эрчимтэй хөдөлгөөн хийсний дараа булчин өвдөх нь хэвийн зүйл ч өдөржин буйдан дээр суусан ч булчин тань дасгал хийсэн мэт өвдөж байвал цусны шинжилгээ өгөөрэй.
Хумс хугарах
Хумсандаа тэжээл өгөх тос түрхээд ч хугарч, гэмтсэн хэвээр байвал биед тань төмөр дутагджээ.
Байнга ханиад хүрэх
Төмөр дутагдсанаас болж бие организмд гарсан өөрчлөлтөөс болж хүн байнга ханиад томуунд өртдөг.
Хөлөө байнга солбих
Ширээний ард тайван сууж чадахгүй, байнга хөлөө солбиж, ачиж, хөдөлгөж байвал энэ нь төмөр дутагдлын шинж гэнэ.
Гарын алга, хөлийн ул хүйтэн байх
Гадаа халуун байгаа ч гар тань хүйтэн байна уу? Хөлийн ул тань хүйтэн, хөл дулаацахгүй байгаагаас болж унтаж чадахгүй байна уу? Биед тань төмөр дутагджээ.
АНХААР! Та тамхи татдаг бол цусанд тань төмөр хэвийн, бүр илүү байх болно. Үүний шалтгаан нь утаанд хордсон бие организмын гемоглобин нэмэгддэгтэй холбоотой. Гэхдээ энэ нь хэвийн зүйл биш! Никотинтой нийлсэн гемоглобины эсүүд үхэж, хүчилтөрөгч дамжуулж чадахгүй болно. Гэхдээ цусны шинжилгээгээр энэ нь тодорхой илрэхгүй учир таны цусанд төмөр хангалттай байгаа мэт харагддаг. Иймээс эмчдээ тамхи татдагаа заавал хэл. Эсвэл тамхиа хаях талаар бодож яагаад болохгүй гэж…
Б.Эрдэнэ