АНУ тусгаар тогтносон цагаасаа эхлэн нэг центийн зоосон мөнгө гаргаж байгаа юм. Нэгтийн центийн дизайныг Бенжамин Франклин өөрөө бодож боловсруулсан гэдэг. Тиймээс тусгаар тогтносон эхний өдрөөсөө л зоосон мөнгөн дээрх зургаараа улс орныхоо дотоод сэтгэлийг илтгэсэн.
Тэгвэл сүүлийн жилүүдэд америкчууд бэлэн мөнгөний тооцоолол хийх нь багасч байгаатай холбоотойгоор жижиг зоосон мөнгөнөөс татгалзах нь гэсэн яриа гарах болсон. Гэхдээ энэ бол дөнгөж яриа төдий зүйл.
Эдгээр зоосон мөнгөн дунд ховор цуглуулгад орох алдаатай хувилбарууд ч бий. Хэрвээ та хаа нэгтээ америк цент олсон нь тэрхүү ховор гэдэг ангилалд нь орчихвол баяжих боломж бий гэсэн үг юм.
Ингээд хамгийн үнэтэй 15 зоосон мөнгөнөөс хүргэе.
1. Линкольн болон улаан буудайтай зэс цент (1943-S)
Үнэ: $185 000, гэхдээ 2012 онд $1 000 000-оор зарагдсан.
Юугаараа үнэ цэнтэй вэ: 1943 онд центийг цайраар бүрж, гангаар хийсэн юм. Гэтэл Сан-Францсико зоосон мөнгөний ордны алдаанаас болж цөөхөн тооны зэс мөнгө эргэлтэд гарчээ. Харин одоо энэ мөнгө зоосон мөнгө цуглуулагчдын дунд нэлээд өндөр өртөгтэй, эрэлт ихтэй байна.
2. Улаан буудатай ган цент (1944)
Үнэ: $75 000–110 000.
Юугаараа үнэ цэнтэй вэ: 1944 оноос центийн хайлшид зэс болон дахин хайлуулсан гильзээс тогтсон металл нэмдэг болжээ. Гэвч тун цөөхөн тооны зоосон мөнгийг өнгөрсөн жилийн гангийн үлдэгдлээр цохисон байна. Өнөөдөр 1944 оны ган цент ердөө л 30 орчим ширхэг үлджээ.
3. Давхарласан цент (1969-S)
Үнэ: Нэг хувь нь $126 500-аар зарагдсан.
Юугаараа үнэ цэнтэй вэ: Зоосны марк үйлдвэрлэхдээ тэдгээрийн дүрс нь эерэг “дардас” –аар цохидог. Ингэхдээ дардас хэд хэдэн удаа цохисноос болж бага зэрэг шилжсэн хэв гарах үзэгдэл тохиолддог. Үүнээс болж зураг нь хоёр давхар гардаг. Ийм байдлаар хэвлэгдсэн нийт 40-50 ийм зоос байдаг.
4. Улаан буудайтай зэс цент (1943)
Үнэ: $82 500 хүртэл.
Юугаараа үнэ цэнтэй вэ: Энэ зоосон мөнгө 1943-S-ийн зоосон мөнгөтэй адилхан. Гэвч зоосон мөнгөний ордны тамгагүй аж. Эдгээрийг мөн зэсийн үлдэгдлээр хийжээ. Одоогоор нийтэд ил болсон 40 орчим хувь байна.
5. Дүүлэн нисч буй бүргэдтэй цент (1856)
Үнэ: $6 500-аас.
Юугаараа үнэ цэнтэй вэ: Дүүлэн нисч буй бүргэдтэй центүүдийг анхнаасаа ердөө л 700 хувь хэвлэсэн бөгөөд эргэлтэд огт гараагүй юм. Энэ зоосон мөнгийг нөлөө бүхий улстөрчдөд шагнал болгон өгдөг байжээ. Ийнхүү алдартай болсон тул хожим нь дахиад 3 000 хувийг хэвлэж гаргасан байдаг.
6. Индианы толгойтой цент (1877)
Үнэ: $367–3 000 ба түүнээс их.
Юугаараа үнэ цэнтэй вэ: Энэ жагсаалтад байгаа ихэнх зоосон мөнгөнөөс ялгаатай нь индианы толгойтой центийг алдаа гарган үйлдвэрлээгүй юм. Үнэ цэн нь юундаа оршиж байна вэ гэвэл энэ зоосон мөнгийг 1877 онд ердөө л 850 000 гаруй ширхгийг л гаргасан гэдэг. Харьцуулбал өмнөх жил нь энэ мөнгийг 7,9 сая, ирэх жил нь 5,9 саяыг үйлдвэрлэжээ.
7. «Liberty» хэмээх үг нь давхардсан индианы толгой цент (1873)
Үнэ: $20–10 000 болон түүнээс их.
Юугаараа үнэ цэнтэй вэ: Индианы толгойтой 1873 оны энгийн цент $20-$450 байдаг. Харин танд индианых нь толгой дээр «Liberty» («эрх чөлөө») гэсэн үг нь давхардсан зоос таарвал үнэхээр азтай гэсэн үг. Ховор хувийн бас нэг тодорхой шинж нь 1873 гэсэн тооных нь 3-ын тоо нь 8-тай төстэй харагддаг.
8. Улаан буудайтай, Линкольнтой, «D»-гүй цент (1922)
Үнэ: $900–28 000 болон түүнээс дээш.
Юугаараа үнэ цэнтэй вэ: 1922 онд нэг центийн зоосон мөнгийг Денверийн зоосон мөнгөний ордонд л цутгадаг байсан болохоор энэ зоосон мөнгөн дээр «D» гэсэн тэмдэглэгээ байх ёстой байлаа. Гэвч дардас нь элэгдсэнээс болж зарим хувь дээрх энэ үсэг уншигдахааргүй, эсвэл дөнгөж харагдах төдий болсон аж. Ийм мөнгө хэр олон тоотой байгааг мэдэх аргагүй. Гэхдээ л багагүй үнэд хүрнэ.
9. Улаан буудайтай, Линкольнтой, үсэг нь давхардсан цент (1955)
Үнэ: $700-оос; Нэг хувь нь 2006 оны дуудлага худалдаагаар $50 000-оор зарагдсан.
Юугаараа үнэ цэнтэй вэ: Давхардсан дүрстэй бас нэг жишээ. Шөнийн ээлжнийхний гаргасан алдаанаас болсон гэж үздэг. Тиймээс үүнийг ч хэн ч анзааралгүй гүйлгээнд гаргажээ. Эндээс үсэг, тоо давхардаж дарагдсан нь харагдана. Ийм зоосон мөнгө нийт 24 000 орчим байдгаас өдгөө 15 000 орчим нь үлдээд байна.
10. Цент с головой индейца и открытой тройкой (1873)
Үнэ: $22–344 болон түүнээс дээш.
Юугаараа үнэ цэнтэй вэ: Энэ цент 7-р бичигдсэн зоосон мөнгөтэй маш адилхан. Гэхдээ нэг л ялгаа бий. 1873 он гэсэн тооных нь 3-ын цифр нь бага зэрэг зөрүүтэй байршсан.
11. Улаан буудай, Линкольнтой давхардсан цент (1917)
Үнэ: $5 500 орчим.
Юугаараа үнэ цэнтэй вэ: 1917 оны улаан буудайтай цент тийм ч үнэтэй биш. Ийм зоосон мөнгө дээд тал нь $150-аар зарагдана. Харин үсэг нь давхар цохигдсон, Филадельфид хэвлэсэн цент бол нумизматуудын жинхэнэ мөрөөдөл.
12. Улаан буудайтай, Линкольнтой цент (1909-s VDB)
Үнэ: $950-оос.
Юугаараа үнэ цэнтэй вэ: Теодор Рузвельт Ерөнхийлөгч байхдаа нэг центийн зоосон мөнгөний дизайныг өөрчлөхөөр шийдэж, зураач Виктор Дэвид Бреннерийг хөлслөн авчээ. Энэ бол экс ерөнхийлөгчийн дүрстэй анхны цент байсан юм. Зураачийн овог нэрийн эхний үсгийг зоосон мөнгөнөөс авсан байна. Учир нь энэ нь зохисгүй реклам гэж үзжээ. Гэвч Сан-Францискогоос «VDB» гэсэн тэмдэглэгээтэй 500 000 орчим цент хэвлэж амжсан байдаг.
13. Индианы толгойтой цент (1869)
Үнэ: $80–750 болон түүнээс дээш
Юугаараа үнэ цэнтэй вэ: Энэ бол ямар нэгэн алдаагүй, энгийн ховор зоосон мөнгө. Энэ центийг тийм ч олон хэвлээгүй, ердөө л 6,5 сая орчим ширхэг байдаг. Олонх нь элэгдсэн болохоор тун сайн хадгалагдсаныг нь үнэтэй зарж болдог.
14. Дүүлэн нисч буй бүргэдтэй цент (1858/7)
Үнэ: $760-аас.
Юугаараа үнэ цэнтэй вэ: Энэ центийг янз бүрийн хувилбартайгаар гаргаснаас хамгийн үнэтэй нь давхар тоотой буюу «8» гэсэн тоо нь «7»-гийнхоо дээр хэвлэгдсэн хувилбар юм. Энэ зоосон мөнгө сайн хадгалагдсан байвал $1 000-аас дээш үнэд хүрнэ.
15. Улаан буудайтай цент (1914-D)
Үнэ: $281–5 500 болон түүнээс дээш.
Юугаараа үнэ цэнтэй вэ: 1914 онд Денверт 1,2 сая буюу тун цөөн цутгагдсан. Эргэлтэд нэлээд удаан байсан болохоор хадгалагдан үлдсэн нь тун цөөн. 1930-аад онд л ийм зоосон мөнгө үнэт цуглуулга болж, өдгөө жинхэнээсээ илүү хуурамч нь олширчээ.
Эх сурвалж: lifter.com.ua
Орчуулсан Э.МАРТ