Өнөөдөр Хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 2-ны өдөр. Монголчууд шинийн 2-ны сарыг “Өлөн сар”, “Туранхай сар” хэмээн цээрлэж ирсэн ард түмэн гэсэн тайлбарыг зарим хүмүүс хэлдэг. Харин одоо цагт шинийн 2-ны саранд хүслээ шивнэж, хэтэвчээрээ даллавал сар томрохын хэрээр эд баялаг арвидаж, хүсэл бүхэн биелдэг хэмээн үзэх болжээ. Энэ бэлгэшээл хаанаас бий болсон нь тодорхойгүй ч ийм жаяг хэдийнэ тогтсон.
Урьд нь шинийн 2-нд айл хэсэх, замд гарахыг хүртэл цээрлэдэг байв. Учир нь шинийн 2-ны сарыг муу энергитэй хэмээдэг байжээ. Тиймээс ч Монголчууд харагдаад л өнгөрдөг, өлөн сар хэмээн цээрэлсээр ирсэн гэдэг. Үүнийг бас манжийнхны Монголчуудыг мунхруулсан мунхруулга гэж тайлбарлах нь бий.
Хавирган сар нь Түрэг угсаатны шүтдэг сар байсан гэх. Монголчуудыг Түрэг угсаатай гэж харуулах гэсэн саяхан бий болсон мунхрал хэмээн үзэж шүүмжлэх хүмүүс ч цөөнгүй байдаг. Үзэгдээд өнгөрдөг хавирган сарыг бүү хэл, үзэгдээд өнгөрөх одыг хүртэл “түй” хэмээн цээрлэдэг шүү гэж тэд бусдадаа сануулдаг байна.
Гэтэл нөгөө талаас бас нэгэн тайлбар байна. Шинийн 2-ны шөнө гарах сарыг алдалгүй олж харж, хүслээ шивнэхийг эрхэмлэдэг хүн олон. Монголчууд, тэр тусмаа эмээ өвөө, ахрмадууд Шинийн 2-ны сарыг олж харах нь тэр жилдээ олз омог ихтэй явна гэлцдэг байна. Тиймээс хормын дотор гараад өнгөрдөг хавирган сарыг олж харвал заавал хүслээ шивнэдэг гэх юм. Гэхдээ ингэж шивнэх нь тодорхой зан үйл, хэлдэг үгтэй юм гэнэ. Жишээ нь, түрийвчээ барьж даллахдаа “Сар чи улам үзэсгэлэнтэй болог, харин хэтэвч минь улам их мөнгөтэй болог” гэх мэтээр шившдэг байна. Шинэ сарыг мөнгө дуудахад хэрхэн ашиглах, сарны тэмдэглэл хийх, аяга усаар шившлэг хийх, шинэ сарыг хайр сэтгэлийн туслахаа болгох гэх мэт янз бүрийн аргууд байдаг юм байна.
Шинэ сар гарах үед хийх зан үйлүүдээс сонирхуулбал:
“Шинэ сар” буюу шинийн 2-ны сар хүсэл биелүүлдэг үү?
Лаатай зан үйл
Ид шидийн салбарын бүх мэргэжилтнүүд зан үйлд хэдий чинээ хариуцлагатай хандана төдий чинээ шинэ сар таны хүслийг биелүүлэх боломж ихсэнэ гэж үздэг байна. Нам гүм өрөөнд тэнгэрт хавирган сар гарах тэр мөчид лаагаа асаана. Гялалзах лааны гэрэлд илүү дутуу зүйл бодолгүй маш сайн анхаарлаа төвлөрүүлсний дараа л хүслээ бодох хэрэгтэй. Бодлын хүчээр залуу саранд мэдээлэл өгч болдог гэж үздэг.
Гол нь хүсэл тань биелчихсэн гэж бодох хэрэгтэй бөгөөд хүсэл биелсний дараах тэр сэтгэл хөдлөлийг мэдрэх хэрэгтэй. Дараа нь лааны дөлийг үлээж хүслээ “тавьж явуулах” гэж хичээгээрэй. Ингэснээр шинэ сард “ажлаа” хийхэд нь саад болохгүй.
Сарны тэмдэглэл
Шинэ сар гарах мөчид хүслээ шинэхэн цаасан дээр бичнэ. Үүний тулд танд гоё дэвтэр эсвэл тэмдэглэлийн дэвтэр шаардлагатай. Цагаан цаас нь цэвэр ариун сэтгэл мөн мөрөөдөл биелэх хүслийг бэлгэддэг. Шинэ сар гарах үед биелэхийг хамгийн ихээр хүсч байгаа хүслээ бичнэ. Нэг зүйлээр хязгаарлагдалгүй хэд хэдэн хүслээ бичээрэй.
Гол нь бичсэнээ хэнд ч харуулж болохгүй. Дэвтрээ бусдын нүдэнд өртөхөөргүй газар нуувал сайн. Хүсэл тань хангалттай дэлгэрэнгүй ойлгомжтой байх хэрэгтэй. Ингэвэл залуу саранд хүслийг тань биелүүлэхэд улам хялбар болно. Дараагийн шинэ сар гарах үед зан үйлийг давтан хийж болно. Ингэхдээ бичсэнээ дахин харж биелсэн дээр нь зурж шинэ хүслээ нэмээрэй.
Гурвалжин
Улаан өнгийн цаас эсвэл картоноор зөв гурвалжин дүрс хэд хэдийг хайчлаад хүслээ бич. Дараа нь өөрийн зураг болон бүх гурвалжингаа шинэ дугтуйнд хийнэ. Зураг тань сайхан дурсамжтай холбоотой байх хэрэгтэй. Инээмсэглэсэн, баярласан, аз жаргалтай үеийн зургаа хийгээрэй.
Хэрэв дугтуйг гэрийнхээ өмнөд хэсгийн ямар нэг нууц буланд нуувал хүссэн бүхэн тань биелэх болно.
Аяга ус
Хавирган сар мэндлэх эхний өдөр аяга дүүрэн цэвэр ус хийж цонхон дээрээ тавина. Энэ аягатай ус дараагийн шинэ сар гартал сарын турш цонхны тавцан дээр байх ёстой. Зан үйлийг хийхдээ шившлэг хэлнэ. “Аяга дүүрэн байгаатай адил гэр минь аз жаргалаар дүүрэн байг!”
Шинэ сарыг ашиглан мөнгө дуудах арга
-Мөнгөтэй холбоотой хүслийг тань шинэ сар биелүүлж өгнө. Мөнгө дуудахын тулд танд том мөнгөн дэвсгэрт хэрэгтэй. Залуу сар тэнгэрт мандах цагт цонхон дээрээ очоод мөнгөө тавцан дээр тавина. Ингэснээр мөнгө сарны гэрлийн энергиэр цэнэглэгдэх болно. Цаг агаар тааруухан, тэнгэр бараан үүлтэй байсан ч сэтгэлээр унах шаардлагагүй. Шинэ сар ямар ч саадгүй ажлаа маш сайн гүйцэтгэх болно. Хүслээ биелэхийг удаан хүлээхгүйн тулд цэнэглэгдсэн мөнгөө маргааш нь хэрэглэх хэрэгтэй.
-Санхүүгийн хүсэл биелэхтэй холбоотой хамгийн алдартай зан үйл бол төсөөлөл юм. Мөнгөө гартаа барина. Хэдий чинээ их байна төдий чинээ сайн. Мөнгө жинхэнэ эсвэл гараараа зурсан байх нь чухал биш. Гол нь өөрийгөө их хэмжээний мөнгөтэй гэдгээ төсөөлж түүнийгээ мэдрэх хэрэгтэй.
-Шинэ сар гарахад чангаар эсвэл дотроо санхүүгийн байдлаа сайжруулахыг сарнаас гуй. Хэрэгцээгээ хангахын тулд тодорхой тоо хэмжээг бодохыг зөвлөж байна. Одоо залуу сар таны хүслийг биелүүлэхийг хүлээх л үлдлээ.
-Шинэ сар гарахад банкны хуулга аваад өөрийн нэр дээр бөглөж өөрийн шаардлагатай хэмжээний мөнгөн дүнг бичиж болно. Хуулгаа цагаан, мөнгөлөг эсвэл алтлаг дугтуйнд хийгээд нүднээс далд газар нууна. Хүсэл тань хэдий чинээ бодит байна төдий чинээ хурдан биелэх болно. Ерөнхийдөө хүсэл 3-7 хоногийн дотор биелдэг. Сар таны хүслийг биелүүлэхдээ олз эсвэл гэнэтийн бэлгээр гарт тань өгч болно.
Шинэ сар – хайр сэтгэлийн хамгийн шилдэг туслах
Шинэ сар луу хараад хоёр гараа нүднийхээ дээр хурууны өндгүүдээ нийлүүлж дээвэр шиг болгоно. Дараа нь гараа байшин гэж төсөөлнө – гэр бүлийн дулаан уур амьсгал мөн дурлалт хосын тав тухтай орчинг төсөөлнө. Ертөнц таны сэтгэл хөдлөлийг мэдэрч бодлыг тань унших учир гайхамшигт итгэдэг мөн хүслээ биелнэ гэдэгт итгэж байгаа хүмүүсийн хүслийг ойрын хугацаанд биелүүлэх болно.
Залуу охид дээр үеэс хэрхэн шинэ саранд хүслээ шивнэж хосоо олж болдгийг мэддэг байжээ. Шинэ сар мэндлэх тэр мөчид “Үзэсгэлэнт сар минь, залуу сар минь таныг тойрч байгаатай адил залуусыг надаар хүрээлүүлээч!” гэж хэлж хэд хэдэн удаа тэнхлэгээ тойрон эргэнэ.
Шинэ сар анагаагч шидтэй
Шинэ сар нь залуу нас болон эрч хүчийг бэлгэддэг. Хүслээ бодохын өмнө өтгөн, хатуу мөчиртэй бат бөх мод сонгох хэрэгтэй. Шинэ сар гарахад модон дээр очоод нэг мөчирт нь гоёмсог тууз уяж хүслээ шивнэнэ. Тэнгэрийн бие болон Дэлхийн “хамтын ажиллагаа” гайхалтай үр дүнд хүргэх бөгөөд “үйлчлүүлэгчээ” олон төрлийн өвчин эмгэгээс ангижруулах болно.
“Шинэ сар” буюу шинийн 2-ны сар хүсэл биелүүлдэг үү?
Эдгээр бүх зан үйлийг хийхэд хамгийн чухал зүйл бол чин сэтгэл. Чи сэтгэлээсээ итгэж хүсэл бүхэн тань биелээсэй гэж хүсэх нь чухал.
Ямартай ч “Өлөн сар” бидэнд гай авчрах уу, томрох тусмаа хүсэл биелүүлэх үү гэдгийг одоогоор хэн ч өөрийнхөөрөө тайлбарлаж болно. Гагцхүү үзэгдээд өнгөрөх хавирган сарыг шүтэх, эс шүтэх нь хүмүүн таны хувийн хэрэг.
Updown.mn