ezbh.jpg
2019-05-07 11:43
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар сонсох байсан “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” УИХ-ын ажлын хэсгийн явцын мэдээллийг хойшлууллаа. Учир нь Ажлын хэсгийн тайлан, нууцын зэрэглэлтэй тараагдсан материалтай байнгын хорооны гишүүд танилцаж амжаагүй аж. Гэтэл энэ материалыг УИХ-ын Байнгын хороо хэлэлцэхээс өмнө Оюутолгой компанид хүргэгдсэн асуудал […]

tserenchimed.jpg
2019-05-07 10:45
Гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд гэхээр хэн бүхэн андахгүй биз ээ. Тэр ч байтугай дэлхий мэднэ ч гэж хэлж болох юм. Яагаад гэхээр тэр 19-хөн настайдаа дэлхийн аварга болж шуугиулсан хүн. Чөлөөт бөх миний амьдралын нэг чиг шугам гэж тэр хэлдэг юм билээ. Түүнтэй төсөрхөн ярилцлаа. -Өөрөө ээж болоод дэвжээгээ түр орхиод эргэж иржээ. Өнгөрсөн оны […]

zurhnii-emchilgee.jpg
2019-05-07 10:22
Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний хэм алдагдал судлалын баг ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зүрхний эмч нар болон Япон Улсаас ирсэн хүүхдийн зүрхний хэм судлалын эмч нарын багтай хамтран 2019 оны дөрөвдүгээр сарын 28-наас 30-ны өдрүүдэд Зүрхний хэм алдагдах өвчний оноштой 18 сартайгаас 16 хүртэл насны нийт 17 хүүхдэд нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийж зөвлөгөө өгчээ. Эдгээр хүүхдүүдээс […]

zoonoz-1.jpg
2019-05-07 09:45
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, Хэлтсийн дарга Д.Нарангэрэл болон холбогдох албаныхан Увс болон Баян-Өлгий аймгийн онцгой комисс, ЗӨСҮТ, ХӨСҮТ-ийн удирдлагын баг, мэргэжилтнүүдтэй тарваган тахлын цаг үeийн асуудлаар өчигдөр (2019.05.06) цахим хурал хийж, тодорхой асуудлуудыг шийдвэрлэжээ. Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн тарваган тахлын хүний өвчлөлийн батлагдсан тохиолдлын 1-р хавьтал болох 124 хүнийг антибиотик эмчилгээнд хамруулж, […]

damdinsuren-ts.jpg
2019-05-06 16:37
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт, зохиолч, орчуулагч, нэрт эрдэмтэн, академич Цэндийн Дамдинсүрэнгийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр сүндэрлүүллээ. Нээлтийн ёслолд Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын […]

shuuh.jpg
2019-05-06 13:29
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Т.Баярсайхан нарт холбогдох шүүх хурал өнгөрсөн дөрөвдүгээр сард болж гэм бурууг нь хэлэлцэх шүүх хурлын товыг нь гаргасан билээ. Тэгвэл өнөөдөр (2019.05.06) тэдний гэм буруутайг хэлэлцэх шүүх хурал Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн хурлын танхимд болж байна. Хэргийн талаар сануулахад, […]

04.jpg
2019-05-06 12:55
Монгол Улсад эрх зүйн шинэтгэлийн давалгаа өрнөж Зөрчлийн хууль, Эрүүгийн хууль болон тэдгээрийн процессын хуулиудыг шинэчилсэн. Ингэхдээ гүтгэх, доромжлох гэсэн Эрүүгийн хуулийн хоёр ойлголтыг нэгтгэн Зөрчлийн хуульд “6.21” хэмээх заалт болгосон. Энэ заалтын “гутаан доромжилсон худал мэдээллийг түгээх” гэсэн хэсэг нь дундаа таслалгүй. Ийм учраас тухайн мэдээлэл нь гутааж доромжилсон үг, агуулгаас гадна худал байх […]

02-1.jpg
2019-05-06 12:05
ХЗДХЯ, Цагдаагийн Ерөнхий газар нь Дэлхийн Зөн ОУБ, ГБХХГ, НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтран “ЗӨВ ТУСГАЛ” хүүхдийн хөгжил, хүмүүжил, хамгааллын хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлээд байна. Энэ удаагийн хөдөлгөөн нь эцэг, эх, асран хамгаалагч руу чиглэж байгаа бөгөөд үр хүүхэддээ цаг зав гаргах, тэдэнтэй амьд харилцаа үүсгэж, ярилцаж, ойлгох нь аливаа гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлдэг […]

01-1.jpg
2019-05-06 11:28
Хуулийн байгууллагын удирдлагуудыг солиход чиглэсэн ҮАБЗ-ийн төсөл өнгөрөгч долоо хоногт хэрэгжиж дууслаа. Хүлээлтэд байсан АТГ-ын дарга, дэд дарга нарыг чөлөөлж, шинэ томилгоо явуулах ажлыг УИХ эцэслэн шийдэн асуудалд цэг тавив. Гэхдээ шинэ томилогдсон АТГ-ын дарга нар төрийн өмчөөс хууль бусаар гарч одсон 33 их наяд төгрөгийн араас орох амаргүй ажил дээр буух шиг боллоо. Ажлаа […]

tahal-1.jpg
2019-05-06 10:19
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэр Цагааннуур тосгонд тарваган тахал өвчин гарсантай холбогдуулан аймгийн Онцгой комисс арван нэг дэх удаагаа хуралдлаа. Хурлыг аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга А.Гылымхан удирдаж, нөхцөл байдлын талаар болон өвчнөөс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээнүүдийг хэрхэн зохион байгуулж байгаа тухай мэдээлэл сонсож, холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг чиглэл өглөө. Мэргэжлийн байгууллагын […]