Хуулийн байгууллагын удирдлагуудыг солиход чиглэсэн ҮАБЗ-ийн төсөл өнгөрөгч долоо хоногт хэрэгжиж дууслаа. Хүлээлтэд байсан АТГ-ын дарга, дэд дарга нарыг чөлөөлж, шинэ томилгоо явуулах ажлыг УИХ эцэслэн шийдэн асуудалд цэг тавив.
Гэхдээ шинэ томилогдсон АТГ-ын дарга нар төрийн өмчөөс хууль бусаар гарч одсон 33 их наяд төгрөгийн араас орох амаргүй ажил дээр буух шиг боллоо. Ажлаа хүлээлгэн өгсөн Х.Энхжаргал авлигын томоохон хэргүүдийг эцэслэн шийдэж чадаагүй буруугаа З.Энхболдод хаягласан бөгөөд түүнийг УИХ-ын даргаар ажиллаж байхдаа эдийн засгийн өршөөлийн хуулийг батласнаар АТГ-ын ажилд томоохон саад учруулсан. Энэ нь Монголын нэр хүндийг шавартай хутгасан гэж мэдэгдсэн байгаа.
Түүний мэдээлэл УИХ дээр нэлээн шуугиан тарив. Гишүүд өршөөлийн хуульд хамрагдсан 33 их наядын хөрөнгийг шалгах ёстойг сануулж, АТГ-ын шинэ дарга З.Дашдаваа, дэд дарга Ж.Батсайхан нарт хатуухан даалгавар өгөх, энэ дуулианы араас нэлээн нэхэл хатуу байх шинж ажиглагдаад байна.
Монголын баялагийг эзэмшсэн 30 гэр бүлийн асуудал, оффшорт нуугдсан 17 тэрбум ам.долларын маргаан дээр нэмэгдээд ийнхүү 33 их наяд төгрөгийн хөрөнгийн эздэд хариуцлага тооцох асуудал хөндөгдөж эхлэв.
Өмнө нь яригдсан хоёр сэдвийг бодвол 33 их наяд төгрөгийн хөрөнгө эзэн холбогдогчидтойгоо, улсын нууцын зэрэглэлтэй хадгалагдаж буй. Энэ нь хүсвэл хэргийг хурдан хугацаанд шалгаж болно оо гэсэн үг юм.
Харин энэ мэдээлэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг нэлээд сандаргасан бөгөөд ямар ч 33 их наяд төгрөг байхгүй хэмээн тайлбарласан. Ямартай ч хэргийн араас АТГ биш юм гэхэд УИХ-ын гишүүд орж мэдэх, хөрөнгийн эзэн, жагсаалт хоёрыг ил болгох ажлыг ойрын хугацаанд эхлүүлж мэдэх нөхцөл үүсч магадгүй байна.
Я.ХУЛАН
3 comments
шалгаад хэн н бэ гэдэгийг гаргах хэрэгтэй дараа юм ярьцгаая
Улс төрийнхөн том том хэрэг том том авилгал хулнайдаа бүгд орооцолдцон хэн нь хэнийгээ гэж чаддаггүйшдэ. Одоогийн ерөнхийлөгч үе үеийн засгаас нилээн юм тууцан бдг гэхийн билээ, хүүк ерөнхий сайд маань нэг банкыг дампууртал казинодсон бдгн билээ зандаа нь харин арай хийсэн хэрэг нь нимгэн сурагтай одоо зузаарна биз яагаад гэхээр энэ 2 хүний гар хөл болж яваа учраас. Бүгд хулгайч болохоор хэнд яаж ямар ял оноож хэдэн төгрөг авахаа мэддэггүй гсн энэ томчууд ухаантай хуукнүүд
Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо