Баян-Өлгий аймагтай хөрш зэргэлдээ Увс аймагт энэ амралтын өдрүүдэд тарваган тахлын сэжигтэй тохиолдолд бүртгэгдсэн байна.
Тодруулбал, Увс аймгийн Түргэн сумын Рашаант багт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, хамтарсан мэргэжлийн баг голомтын судалгаа хийж, хариу арга хэмжээ зохион байгуулахаар онцгой комиссын томилгоот бүрэлдэхүүн өчигдөр хөдөлжээ. Одоогоор Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт өвчтөнийг тусгаарлаж, эмчилгээг эхлүүлсэн бөгөөд тус аймгийн онцгой комисс хуралдаж, Улаангом сумын хэмжээнд 72 цагийн хорио цээрийн дэглэм тогтоож, гарах, орох бүх хөдөлгөөнийг хязгаарлажээ.