Байрны гадаа, орцны буланд таван сартай охиноо орхиод явсан хэрэг энэ сарын 4-ний 21:00 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны байрны гадна ягаан өнгийн хувцастай, 4-5 сартай байж болзошгүй охин хүүхдийг орхиж явсан байжээ.
Энэ хэргийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм байна. Одоогоор охин түр хамгаалах байранд байгаа бөгөөд эцэг, эхийг нь эрэн хайж байна.