СТА Б.Амархүү 4 сая төгрөгийн эзэн боллоо

“Яг түүн шиг” шоуны дөрөвдүгээр улирлын эхний дугаар өчигдөр (2019.05.05) “Боловсрол суваг” телевизээр үзэгчдийн хүртээл боллоо. Энэ удаагийн шоунд өмнөх улирлуудын шилдгүүд өрсөлдөж байгаа юм. Өчигдрийн дугаарт оролцогчид өмнө нь хувирч байсан дүрээрээ үзэгч олонтойгоо дахин уулзлаа. Ингээд эхний дугаарын ялагчаар дуучин Б.Амархүү шалгарч дөрвөн сая төгрөгөөр шагнуулсан юм.

Тус шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд мөн өөрчлөлт орж, жүжигчин О.Энхтуул, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, дуучин Д.Жаргалсайхан багтжээ. Харин Г.Ганхүү шүүгч бүрэлдэхүүнд хэвээр үлдсэн байна.

Ийнхүү адтай, одтой, наргиантай, хөгжөөнтэй 8 оролцогч тайзнаа эргэн ирлээ. Тэд бидний хүлээснээс илүүг үзүүлж, сонгосон дүрдээ хувирахаар шоундаа нэгджээ. Харин үзэгчдийн зүгээс жүжигчин Тэмкаг эргэж ирээгүйд сэтгэл дундуур байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн