Москвагаас Мурманскийн чиглэлд ням гарагт хөөрсөн “Сухой Супержэт 100” нисэх онгоц осолдлоо. Аэрофлотын СУ 1492 чиглэлийн тус онгоц нь хөөрснөөсөө хагас цагийн дараа техникийн шалтгаанаар Шереметьевогийн нисэх буудалд ослын буулт хийжээ. Улмаар буулт хийхдээ маш хүчтэй газардсанаас болж хөдөлгүүрт гал гарч осолдон, 41 хүн амиа алдсан байна.
Онгоцонд нийт 73 зорчигч, нисэх багийн таван ажилтан явсан аж. Амь үрэгдэгсдийн дотор хоёр хүүхэд байсан гэж мэдээлж байна. Харин амьд үлдсэн 37 хүний гурвынх нь биеийн байдал маш хүнд байгаа юм байна.
Шереметьево нисэх буудлын хяналтын камерт үлдсэн бичлэг болон ослын үед онгоцон дотор хийсэн бичлэг цахим сүлжээгээр цацагджээ.
https://twitter.com/i/status/1125122587598651393