Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Т.Баярсайхан нарт холбогдох шүүх хурал өнгөрсөн дөрөвдүгээр сард болж гэм бурууг нь хэлэлцэх шүүх хурлын товыг нь гаргасан билээ.
Тэгвэл өнөөдөр (2019.05.06) тэдний гэм буруутайг хэлэлцэх шүүх хурал Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн хурлын танхимд болж байна. Хэргийн талаар сануулахад, тэд өнгөрсөн 2017 онд улсын хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар их хэмжээний авлига авсан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдож, прокурорын яллах дүгнэлттэйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн аж.
Дарга асан Э.Аззаяа, Т.Баярсайхан нарын албан өрөөнд болон гэрт нь нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө буюу хэвлэлүүдээр мэдээлж байгаагаар 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хураан авсан байгаа юм.
Тэгвэл Т.Баярсайхан нарын холбогдоод буй авлигын хэрэгт 25 хүнийг гэм буруутай эсэхийг хэлэлцэж байна. Тодруулбал, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Н.Баярсайхан, Э.Аззаяа, Д.Хандсүрэн, М.Цагаанбаатар, Э.Оно, М.Нарангэрэл, Ш.Тэгвандан, Ж.Саруул, Д.Даваасүрэн, Б.Бат-Оргил, Д.Зандансүрэн, Ж.Батжаргал, Б.Алтангэрэл, Г.Даваасүрэн, О.Баттөр, Д.Эрдэнэбат, Ц.Отгонжаргал, Л.Номингэрэл, Н.Гантулга, Д.Төмөрбаатар, Н.Маржангул, Э.Оргил, Батуевич Түвшинов Чингиз нарт Эрүүгийн хуулийн 22.4.1, 22.4.5, 22.5.1, 22.5.3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдсэн байна.