8-6-1024x577.jpg

2020-03-26 09:56
Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ. Корона вирусийн цар тахал дэлхий дахиныг түгшээж, Монгол Улсад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбоотойгоор хаврын чуулганыг цахим хэлбэрээр явуулахаар УИХ-ын дарга Г.Занданшатар шийдвэр гаргаад байна. Цахимаар хуралдах бэлтгэлийг хангах ажил Улсын Их Хурлын Тамгын газарт өрнөж эхэлжээ. Одоогоор чуулганы нээлтийг 4-5 танхимд […]

image-4.jpg

2020-03-26 09:56
Дэлхийн улс орнуудад коронавирусний халдварын тархалтыг хязгаарлахын тулд хөл хорио тогтоох хатуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр “халдварын тохиолдлуудыг илрүүлэх, тусгаарлах, шинжилгээ авах, эмчлэх, ойрын хавьтлыг тогтоох” бололцоо бүрдэж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ. ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус, “Дан ганц хөл хорио тогтоосноор цар тахлыг зогсоож хүчрэхгүй. Халдварын тархалтыг зогсоож, хүмүүсийн амь насыг аврах […]

89837432_2850021128419721_7308929796757520384_n-810x500.jpg

2020-03-25 11:38
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.03.25/ ЭМЯ: Коронавирусээр 65-аас дээш насныханд өвчлөл зонхилдог байсан бол сүүлийн үед халдварын тохиолдол залуужиж байна. ДЭМБ-ын мэдээллэж буйгаар коронавирусийн халдварын хоёр дахь давалгаа Азийн орнуудад зонхилж магадгүй гэдгийг анхаарууллаа. Үүнтэй холбогдуулан ЭМЯ-ны мэдээлснээр Монгол Улс коронавирусийн нэг дэх давалгаанд өртөөгүй ч хоёр дахь давалгаанаас урьдчилан сэргийлж бэлэн байдлаа […]

01-1-1.jpg

2020-03-25 11:04
З.Энхболдыг АТГ, ТЕГ-т шалгуулахаар өгсөн Л.Наранбаатарын өргөдөл мэдээллийн сайтуудаар дэлгэгдэж эхэлжээ. Хөрөнгөжсөн улстөрчдийг голдуу ашигт малтмалын лецинз дамлан наймаалж ашиг олдог гэж иргэд ойлгож ирсэн. Харин З.Энхболдын дүү З.Хишигтогтох гэгчийн нэр холбогдсон хөрөнгөжилт нь ийм төрлийн дуулианаас ялгаатай. Тэр бүр ил хэлэгддэггүй Монголын улстөрчдийн нэг хэсэг нь гадны хөрөнгө оруулагчдыг дээрэмдэн хөлжсөн гэдэг хэл үгийг дайснаараа […]

faranguilagch.png

2020-03-25 10:28
Европын хамгийн чимээгүй дарангуйлагч -Тэрээр ордонд амьдрахаас татгалзаж, өөрийгөө энгийн профессор гэдэг байсан ч жинхэнэ утгаараа дарангуйлагч байсан юм- Лента.ру сайтад цуврал болгон гаргадаг улс орнуудын удирдагчдын тансаглалын талаарх нийтлэлээс орчуулан хүргэж байна. Энэ удаа тухайн үеийнхээ хамгийн чимээгүй дарангуйлагч болох португал эр Антониу Салазарегийн тухай нийтлэлийг сонголоо. Энэ удирдагчид зориулан сониныг нэг л хувиар […]

Нямхүү-1-1024x699.jpg

2020-03-24 11:53
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.03.24/ Халдварын тархалт хурдацтай байгаа энэ үед тухайн улсын эрүүл мэндийн тогтолцооны хөгжлөөс үл шалтгаалан эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрч байна. Тиймээс иргэд өөрийгөө гэртээ тусгаарлахыг ДЭМБ-аас зөвлөж байна. Эрүү мэдийн сайд Д.Сарангэрэл: “ДЭМБ-ын гишүүн 195 орны 194-т нь коронавирусийн халдвар тархаад байна. Ийм хүнд үед АНУ-д халдварын тархалт өндөр байгаа […]

ital444.png

2020-03-24 11:39
“Хэдхэн цагийн дараа би минутад 15 биш, 40 амьсгалдаг боллоо. Агаар уушги руу маань орж ирэхгүй, би бараг сохорчихсон. Одоо та бүхэнтэй ингэж яриад сууж байгаа нь хамт олны минь гавьяа юм. Тэд бол баатрууд. Хамгийн хүнд мөчид ч тэд намайг тайвшруулахыг хичээж байсан” хэмээн 53 настай сэхээн амьдруулахын эмч Бергамо Анжело Вавассори “La Repubblica” […]

hurimtlal-post-2-1024x547.png

2020-03-24 09:40
Дэлхий нийтийг бүхэлд нь нөмөрсөн шинэ коронавирусийн аюул зарим улсын ганц хотын талд ч хүрэхгүй хүн амтай манай улсыг ч тойролгүй ороод иржээ. Хүн бүр дор бүрнээ өөрийгөө, хайртай дотны хүмүүсээ халдварт өртчихвий гэсэн айдастайгаар эрвийх дэрвийхээрээ хичээж байгаа энэ үед халдварт цар тахал зөвхөн эрүүл мэнд рүү заналхийлээд зогсохгүй, бидний халаасан дахь хэтэвч рүү […]

Bars.jpg

2020-03-24 09:06
ШӨХТГ-аас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 78 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ, нөөц, нийлүүлэлт борлуулалтын байдалд тогтмол хяналт тавин ажиллаж байна. Хяналт шалгалтын ажлын хэсэг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах “Барс” худалдааны төвд ээлжит хяналт шалгалтыг хийж, тус […]

taiwan.jpg

2020-03-23 14:28
Зүүн Азийг хамарсан цар тахлын үеэр Сингапур, Тайвань хэмээх хоёр арал мөр бүтэн үлдсэн юм. Хятадын эх газарт 80 мянга гаруй, хөрш Өмнөд Солонгост нь 9 мянга орчим хүн халдвар аваад байхад Тайвань, Сингапурт 200, 500 хүн л халдвар авсан нь үнэхээр гайхшируулж байлаа. Хэдийгээр Азийн эдгээр бүс олон сая хүн амтай, БНХАУ-тай нягт холбоотой […]