ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж “Зөв амьдрах ухаан” ТТБ-ын тэргүүн Г.Загдаатай утсаар ярихдаа ёс бус үг хэрэглэсэн нь сүүлийн өдрүүдэд олны хэл ам дагуулав. Тэрбээр “Гөлөгнүүдтэй гөлөг шиг харилцаж бай” хэмээн хэлсэн нь иргэд, олон нийтийг бухимдуулсан юм.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр УИХ-ын дарга Г.Занданшатар ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийг ажлаа өгөхийг шаарджээ.
Ж.Бямбадорж ийнхүү хэлснээ тайлбарлахдаа “Хүн гөлөгтэй өхөөрдөж, хамгийн энхрий харьдцаг шүү. Хүнтэй хүнлэг харьц гээд болохгүй болохоор нь тэгж хэлсэн” гэсэн юм.