Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ буцаан олголтыг энэ оноос эхлэн улирал бүрт олгохоор болсон. Улмаар энэ оны нэгдүгээр улирлын буцаан олголт дөрөвдүгээр сард иргэдийн дансанд шилжүүлнэ.
Энэ талаар Татварын ерөнхий газрын мэргэжилтэнгээс мэдээллэхдээ, урьдчилсан байдлаар 869,000 иргэнд 35.8 тэрбум төгрөгийг буцаан олгох тооцоололтой байгаа.
Иргэдийн бүртгүүлсэн баримтуудыг одоогоор Татварын ерөнхий газрын цахим системээр хянаж байна. Хуулийн хугацаанд буюу дөрөвдүгээр сарын 20-ны дотор НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн бүртгэлтэй дансанд нь шилжүүлнэ” гэв. 2020 оны нэгдүгээр улиралд нэг иргэн дунджаар 47,000 төгрөгийн буцаан олголтыг авна хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэвлэлийн мэдээлэлдээ дурдсан юм.