Төв аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдынхаа ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд 18 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлэхээр шав тавилаа.
Тус газар нь хамт олны дотоод нөөц боломж, алба хаагчдын өөрсдийн санаачилгаар 2013 онд 28 айлын зуслангийн сууц, 2014 онд 12 айлын орон сууц, 2016 онд 10 айлын жишиг хашааг барьж, ашиглалтад оруулсан.
Мөн энэ онд 30 айлын орон сууц ашиглалтад орох бөгөөд барилгын ажил 90 хувьтай явагдаж байна.
Эх сурвалж: Төв аймгийн Онцгой байдлын газар