Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.04.13/
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: “2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д 20 хүнийг тусгаарласан. Эдгээр иргэдийн нэгээс нь коронавирус илэрлээ. Нийт халдварын тоо 17 боллоо. Үүнээс 4 хүн эмчлэгдэн гарч, 13 хүн одоо ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.
Дархан-Уул аймагт 74 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Ажиглах байранд байгаа 111, Цэргийн төв эмнэлэгт болон Сэлэнгэд тусгаарлагдсан хүмүүсээс авсан шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалтаар 13 хүнд хийсэн шинжилгээнд мөн илрээгүй.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 225 ажиглалтад хяналтад байна. Эмчлэгдэж эдгэрээд гарсан хоёр хүн тусгаарлах байранд 14 хоноод давтан шинжилгээнд коронавирус илрээгүй тул гэртээ гарсан. Гэхдээ тухайн хоёр иргэн гэртээ 14 хоног тусгаарлалтад байх бөгөөд бид дахин шинжилгээ
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Монгол Улсын хэмжээнд ажиглалтад 1671 хүн байна. ОХУ-д халдвар эрчимтэй тархаж, өнгөрсөн 24 цагт 20 хүн нас барлаа.
ОХУ-аас Алтанбулагийн боомтоор 4-р сарын 11-ний өдөр 281 зорчигч ирж тусгаарлагдсанаас 20 хүн ХӨСҮТ-д тусгаарлагдлаа.
Нэг монгол иргэн халуурсан тул Орост үлдээж, Улаан-Үдийн эмнэлэгт эмчлэгдэж байна. Энэ иргэнд хийсэн эхний шинжилгээний хариу сөрөг гарсан таатай мэдээтэй байна.