Коронавирусын цар тахал олон хүний амь амьдралыг сүйтгэж, дэлхийн эдийн засагт сандрал бий болгож, Засгийн газруудын чадамжийг шалгаж байна. Ирээдүй хэрхэн яаж өөрчлөгдөхийг таах аргагүй байгаа…
“Форин Полиси” сэтгүүл цар тахлын дараа бүрэлдэж төлөвших дэлхийн шинэ дэг журмын талаар төсөөлж байгаа санаа бодлоосоо хуваалцахыг янз бүрийн улс орны дэлхийн тэргүүлэх 12 сэтгэгчээс хүсчээ. Өмнө нь бид таван сэтгэгчийн үзэл бодлыг хуваалцсан билээ.
Шившанкар Менон: Энэ цар тахал ашиг тус ч авчирч болох юм
/Рукингсын хүрээлэнгийн (Энэтхэгийн салбар) эрдэм шинжилгээний ажилтан, Энэтхэгийн Ерөнхий сайд асан Манмохан Сингхийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан/
Үр дагаврын талаар шүүн ярилцахад одоогоор эрт боловч гурван зүйл аль хэдийнэ тов тодорхой болжээ. Нэгдүгээрт, коронавирусын цар тахал манай дотоод, гадаад бодлогыг өөрчилнө. Олон нийгэм, тэр бүү хэл либертар нийгэм ч ялгаагүй төрийн засаглалд хандаж байна. Юутай ч төрийн засаглал эргэн буцаж ирж байна. Дарангуйлагчид болон популистууд бусдаас огт дутахгүйгээр халдварын тархалттай тэмцэж чадаж байгааг туршлага харуулав. Бүр эхнээс нь хариу арга хэмжээ авч, тун амжилттай яваа улс орнууд (Өмнөд Солонгос, Тайвань) бол ардчилсан улс бөгөөд, тэдгээрийг популист, авторитар лидерийн хэн нь ч удирдаагүй.
Гэхдээ харилцан холбогдсон дэлхий ертөнцийн төгсгөл болтол яагаа ч үгүй хол байна. Цар тахал өөрөө бидний харилцан хамаарлын гэрч болсон.
Гэхдээ дотогшоо хандах, бие даан автоном орших эрэл хайгуул, хувь тавилангаа өөрөө бие даан тодорхойлох үйл явц бүх улс оронд аль хэдийнэ эхэлсэн. Ирээдүйд дэлхий ертөнц илүү ядуу зүдүү, хахир хатуу бас өчүүхэн жижиг байх болно.
Гэхдээ итгэл найдвар, эрүүл саруул ухааны шинж тэмдэг эцсийн эцэст гарч эхэлж байна. Цар тахлын аюул заналын эсрэг нийт бүс нутгийн хэмжээний хариу арга хэмжээ боловсруулахын тулд Өмнөд Азийн бүх улс орны лидерийн видео бага хурал зохион байгуулах санаачилгыг Энэтхэг улс гаргав. Хэрэв COVID-19 биднийг хангалттай хэмжээнд сэгсэрч, бидний өмнө зогсож байгаа чухал глобал асуудлаар олон талт хамтын ажиллагааны ашиг тусыг албадан ойлгуулж чадвал тэрээр бидэнд ашиг тус авчрах болно.
2 comments
яах гэж төр засаг байдгийн… эмх цэгц дэг журам тогтоох гэж..газар хөдлөлт, гал усны гамшиг, цар тахал дайн байлдааны үед улс орноо ард түтнээ аврах гэж төр засаг байдаг. ҮҮнийг хөрөнгөтнүүд үгүй хийх гэж байгааг уар тахал эсэргүүцлээ, дэлхий нийтэд ойлгууллаа.
зөв дөө