ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Өчигдөр авсан 371 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдан, эмчилгээ хийж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал сайн байна. Цус, шээс зэрэг бусад шаардлагатай шинжилгээнүүдийг авч байна. Иргэд анхаарлаа сулруулж болохгүй. дулаарлаа гээд амны хаалт зүүхгүй байх нь том алдаа” хэмээв.