УИХ дахь МАН-ын бүлгийн хурал өнөөдөр /2020.04.13/ болсон. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцжээ.
Тэрбээр Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдсон гишүүдийг УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, дээрх хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа УИХ-ын гишүүн Л.Энхболд, Г.Солтан, Б.Ундармаа, Б.Батзориг нарын нэр дэвших эрхийг намын дарга нь хязгаарлалаа.