Бүх шатны боловсролын байгууллагын хөл хориог сунгах, эсэх асуудлыг маргааш хэлэлцэнэ

2020-04-13 17:011min0
106413236-1582806521471rts33o45

Улсын онцгой комиссын ээлжит хурал маргааш 12:00 цагаас болно. Хурлаар бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нийг хүртэл эхлүүлэхгүй байх эсэх асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд хичээл, сургалтын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нийг хүртэл хичээллүүлэхгүй байх чиглэл өгсөн билээ. Энэ дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамнаас хөл хориог сунгаж, өөр ямар байдлаар шийдвэрлэж болох талаар судалж байгаа гэдгийг салбарын сайд мэдээлсэн.

Улмаар тус УОК-ын хуралдаанаар сургалтын үйл ажиллагаанд тавьсан хөл хориог сунгах эсэх эцсийн шийдвэрийг гаргах юм.

Ё.Баатарбилэг: Сурагчдын амралт 2020.06.15-наас эхэлнэ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй