20260507-160055-file.jpeg

2026-05-07 16:00
ХЭҮК-ын шалгалтаар шүүх шинжилгээний байгууллагуудын орон нутгийн нөхцөл байдал муу, цогцос хадгалах зориулалтын өрөө байхгүйгээс ахуйн хөргүүр ашиглаж байгаа нь тогтоогдсон байна.

20260507-140038-file.jpeg

2026-05-07 14:00
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан нэг этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, Монгол Улсад авчирсан бөгөөд бага насны хүүхдүүдийг садар самуунд уруу татсан хэрэгт шалгаж байна.

20260506-220118-file.jpeg

2026-05-06 22:01
Сүхбаатар дүүрэгт шар өвс шатаасны улмаас таван айлын хашаа, гэр, амбаар шатаж, их хэмжээний хохирол гарсан байна. Онцгой байдлын газраас иргэдийг гал түймрээс сэрэмжлэхийг анхааруулж, шар өвсийг шатаахгүй байхыг зөвлөж байна.

20260506-210025-file-1280x679.jpeg

2026-05-06 21:00
2025 оны зургадугаар сард Хан-Уул дүүрэгт 18 хурдан морь хулгайлагдаж, нядлагдсан хэрэгт холбогдсон зургаан хүний хэргийг шүүх мөрдөн шалгах ажиллагаа дутмаг хэмээн прокурорт буцаалаа.

20260506-100038-file.jpeg

2026-05-06 10:00
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Тэрбум мод” хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор жил бүрийн 5 болон 9 дүгээр сарын бүх бямба, ням гарагийг “Мод тарих үндэсний өдөр” болгон зарлажээ. 2026 онд аяныг орон даяар өргөжүүлэн зохион байгуулж байна.

20260506-080022-file.jpeg

2026-05-06 08:00
Баянгол дүүргийн 22 дугаар хорооны 10 га газрыг чөлөөлж, иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Газрын үнэлгээний ажил удахгүй эхэлнэ.

20260506-070019-file.jpeg

2026-05-06 07:00
Нийгмийн даатгалын байгууллага нь нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хүсэлтийг цахимаар авах үйлчилгээг нэвтрүүлж, иргэдэд цаг хугацаа, зардал хэмнэх боломжийг бүрдүүллээ.

20260505-200033-file.jpeg

2026-05-05 20:00
Судалгаагаар иргэдийн 72 хувь нь бэлэн мөнгө биедээ авч явдаг бөгөөд өдөр тутмын төлбөрийн 27 хувийг бэлэн мөнгөөр гүйцэтгэдэг нь тогтоогдсон байна. Бэлэн мөнгөний хэрэглээ ихэвчлэн жижиг дүнтэй гүйлгээнд төвлөрдөг.

20260505-170111-file.jpeg

2026-05-05 17:01
Монгол иргэдийг Зүүн Өмнөд Азийн орнуудад албадан хөдөлмөр эрхлүүлж, цахим гэмт хэрэгт ашигласан хэрэг илэрч, 94 хохирогчийг эх оронд нь авчирсан талаар мэдээлэл гарлаа.