ZUBoomt.jpg

2026-05-05 11:30
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагаар ажиллахаар болжээ. Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтын захиргааны байгууллагуудын харилцан тохиролцсоны дагуу 08:00-21:00 цагт ажиллах юм байна. Уртасгасан цагийн хуваарь 2026 оны тавдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30-ныг дуустал мөрдөгдөнө.

20260505-110026-file.jpeg

2026-05-05 11:00
Нэгдүгээр хорооллын арын зам нь Дэлхийн Банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл бөгөөд явган зорчигчийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, хурд сааруулах геометр төлөвлөлтийн шийдэлтэй юм. Нийслэлийн Замын Хөгжлийн Газар барилгын ажлын явцыг хянаж байна.

327598-05022025-1738738000-1445126614-bus.jpg

2026-05-05 10:33
Энэ сарын 2-ноос нийтийн тээврийн автобусанд нэг л төхөөрөмжийг ашиглаж төлбөрөө төлдөг болоод байгаа. Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлснээр уг системийн шинэчлэлтэй холбоотойгоор Хаан банк, Хас банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банкнуудтай хамтарсан картын үйлчилгээнд өөрчлөлт оржээ. Тодруулбал өмнө нь эдгээр картуудаар 1,000 төгрөг төлөөд 3 удаа дамжин суух боломжтой байсан бол энэ сарын 2-ны […]

20260504-200031-file.jpeg

2026-05-04 20:00
Бүжигчин Т.Саруултөгс AI технологиор бүтээсэн өндөр барилгаас нисэн буух видеогоо олон нийтэд нээлттэй байршуулснаас бага насны хүүхдүүдэд аюултай үлгэр дуурайлал үзүүлж болзошгүй гэж олон нийт шүүмжилж байна.

20260504-180058-file.jpeg

2026-05-04 18:00
Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбосон хоёр километр урт авто зам барих ажил дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлж, аравдугаар сарын 30-нд дуусах төлөвтэй байна.

20260504-080022-file.jpeg

2026-05-04 08:00
2026 оны 5-р сарын 4-нөөс 8-ны өдрүүдэд Монгол орны зарим нутгаар бороо, нойтон цас орж, салхи ширүүсэх төлөвтэй байна. Температур нутгийн хойд хэсгээр шөнөдөө -3...-8 градус, өдөртөө +6...+22 градусын хооронд хэлбэлзэнэ.