Хурдан морины уралдаанч хүүхдийн ослын даатгалын нөхцөл шинэчлэгдлээ

2026-06-05 19:011min
20260605-190128-file.jpeg
2025 онд хурдан морины уралдаанч хүүхдийн ослын даатгалын суурь хураамжийг 250 мянга, нөхөн төлбөрийг 100 сая хүртэлх төгрөгөөр шинэчилсэн зохицуулалт хэрэгжиж эхэлнэ.

2025 оны байдлаар хурдан морины уралдаанд оролцсон 12,202 хүүхдийн мэдээлэл бүртгэгдсэн байна. Сүүлийн таван жилд 20 хүүхэд мориноос унаж амь насаа алдсан бөгөөд 2 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болсон байна. Өнгөрсөн жил 88 хүүхэд хөнгөн гэмтэл, 5 хүүхэд хүнд гэмтэл авсан тохиолдол бүртгэгджээ.

Энэ жил ахуйн хүрээнд 4 хүүхэд, сунгааны үеэр 1 хүүхэд амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарсан байна. Эдгээр тохиолдлууд нь хүүхдийн амьдрал, боловсрол, хамгааллын эрхийн асуудлыг хөнддөгөөс гадна эмчилгээ, асаргааны зардал, санхүүгийн дарамт үүсгэдэг.

Иймд хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын суурь хураамжийг 100 мянгаас 250 мянган төгрөг болгон нэмэгдүүлж, нөхөн төлбөрийг 20 саяас 100 сая хүртэлх төгрөгөөр шинэчилсэн зохицуулалтыг хийжээ.

Шинэчилсэн үнэлгээг 2025 оны зургаадугаар сарын 15-наас эхлэн даатгалын байгууллагууд, морины эзэд, уяачид, эцэг эхчүүд дагаж мөрдөх юм. Хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлээс сэргийлэхэд хариуцлагатай хандаж хамтран ажиллахыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар уриалж байна.