Монгол Улсын Зэвсэгт хүчин Гаити улсад НҮБ-ын цэргийн ажиллагаанд оролцож эхэллээ

2026-06-05 21:011min
20260605-210139-file.jpeg
Монгол Улсын Зэвсэгт хүчний Хошууч генерал Б.Эрдэнэбат НҮБ-ын мандаттай олон улсын цэргийн ажиллагааны командлагчаар томилогдож, Гаити улсад үүрэг гүйцэтгэж эхэллээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчний Хошууч генерал Б.Эрдэнэбат нь Бүгд Найрамдах Гаити Улсад хэрэгжиж буй НҮБ-ын мандаттай олон улсын цэргийн ажиллагааны Цэргийн хүчний командлагчаар томилогдон үүрэгт ажилдаа оржээ.

Гэмт хэргийн бүлэглэлтэй тэмцэх энэхүү ажиллагааны штабын чухал албан тушаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэхээр газар дээр нь очсон байна.

Энэхүү ажиллагаа нь Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн баруун хязгаарт үүрэг гүйцэтгэж буй анхны тохиолдол бөгөөд олон улсын энх тайван, аюулгүй байдлын төлөө Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг салбарын удирдлагууд өндрөөр үнэлж байна.