2028 оны олимпын эрхийн оноо олгох жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн энэ сарын 19-21-нд зохион байгуулагдана.
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга”-ын цуврал тэмцээнд оролцох багуудын мэдүүлэг өчигдөр дуусч, ОХУ, Франц, Япон, Солонгос зэрэг 62 орны 488 тамирчин бүртгүүлжээ. Энэ тэмцээн нь 2028 оны Лос-Анжелесын олимпын наадмын оноо олгох анхны тэмцээн юм.
Тэмцээнд Японы алдарт бөх Абэ Үта, Рюүжү Нагаяма, Францын Романи Деко, Валид Хяар, Хорватын Лара Цветко, Тайванийн Ян Юүвэй, Азербайжаны Хидайт Хяадаров, Бельгийн Матиас Кассэ, Австрийн Микайл Полларейс, Чехийн Лукас Крпалек, Гүржийн Лаша Шавдатуашвили, Лука Майсураз, Германы Мириам Бутекерейт, Алина Боэм, Оросын Инал Тасоев, Мадина Таймазова, Унгарын Папп Река, Израйлын Нельсон Леви Тимна, Раз Хершко, Италийн Мануэль Ломбардо, Кристиан Парлати, Нидерландын Ван Лисхоут, Фрэнк Де Вит, Испанийн Николоз Шеразадишвили, Лаура Мартенез Абеленда, Словенийн Каяа Кайзер, АНЭУ-ын Махмадбек Махмадбеков зэрэг шилдэг тамирчид оролцоно.
Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд нийт 56 тамирчин тэмцээнд оролцохоор бүртгүүлжээ. Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин Б.Баасанхүү Парисын олимпоос хойш барилдаагүй ч энэ удаад Улаанбаатарын “Их дуулга”-д оролцохоо зарласан байна.
Монголын багийн бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү, Г.Наранцэцэг, Ж.Анударь, Г.Булган, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од, Б.Уранзаяа, О.Оюунчимэг, 57 кг-д Э.Номинтуяа, Т.Ариунзаяа, М.Цэндбазар, Л.Сосорбарам, 63 кг-д Х.Маралмаа, Б.Ганхайч, Л.Энхрийлэн, Г.Энхжин, 70 кг-д У.Анужин, С.Лхагвадулам, Х.Буянжаргал, Ж.Дэлгэр, -78 кг-д О.Хүслэн, А.Дуламсүрэн, Э.Буян-Өлзий, Б.Ням-Эрдэнэ, +78 кг-д А.Адъяасүрэн, Э.Жаргалмаа, Д.Номинзул, Э.Энхзул багтжээ.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Сүхбат, Н.Мэндсайхан, Т.Түмэнжаргал, Э.Ариунболд, 66 кг-д Б.Эрхэмбаяр, Т.Төрболд, Ө.Жанцандорж, К.Ёолк, 73 кг-д А.Өсөхжаргал, Л.Энхдөл, О.Уранбаяр, Л.Анхзаяа, 81 кг-д Ж.Энхтөр, Г.Түвдэнренчин, Б.Шинэтулга, О.Шинэбаяр, 90 кг-д Б.Баяндүүрэн, Х.Булганхүү, Д.Ууганбилэг, А.Оджавхлан, -100 кг-д О.Лхагва-Очир, Ц.Ган-Эрдэнэ, Б.Хүдэрчулуун, Б.Алтангэрэл, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр, Ө.Пэрэнлэйжамц, Г.Алтанбагана, Г.Хангарьд багтсан байна.
